solongonews
Төлийн дуутай урьхан хавар айсуй
2020-02-20 20:47
Төлийн дуутай урьхан хавар айсуй

     Урьхан салхи сэвэлзэж, хайлын ус урссан төлийн дуу хангинуулан талын монгол айлд хавар цаг айлчлан саатжээ. “Жилийн ажил хавартаа” гэдэг. Авга хошууны малчид "COVID-19"-с урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийхийн хажуугаар төл хүлээн авах ажилдаа завгүй ажиллана. Авга хошууны малчид өнөөг хүртэл 8000 гаруй төл хүлээн авч, 100 хувиар мэнд бойжуулж буй. Авга хошууны Баянт сумын Өлзийбилэгт багийн малчин Гантөмөр сүүлийн жилд мал бэлчээрийн тэнцвэрт байдлыг батлахыг ихэд анхаарч, тоо толгойг нь цөөн, үр ашигтай маллахыг зорьж, хонин сүргийн тоо толгойгоо 300 шахам болгон цөөрүүлжээ. Ноднин намар 80 тонн хөх өвс, 20 тонн тэжээл бордоо нөөцөлж,  энэ оны хавар эртийн төл хүлээн авах бэлтгэлээ сайн хийсэн байна.

     - Өвчин вирустэй тэмцэхэд хүн бүр харицлагатай, нийгэм нийтээрээ сэтгэл нэгдэн шантрашгүй хүчин чармайлт гаргавал лавтай амжилтанд хүрч чадна. Малчин бид төл хүлээн авч бойжуулах ажлаа сайтар хийх нь өөрийн ашиг орлогоо батлахаар барахгүй хүнд хэцүү үед улс орондоо хүч нэмэрлэж байгаа явдал юм  гэж малчин Гантөмөр ярьж байлаа. Гантөмөрийнх 02-р сарын 17-ны өдрийг хүртэл 230 гаруй хурга хүлээн авч, 100 хувиар эсэн мэнд бойжуулж магнай тэнийн амьдрач байна.

 

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://mongol.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл