
“Шинэ төрлийн коронавирус ямар хүнд амархан халдварлах вэ?”, “Манай хороолол хориг тогтоох гэж байгаа нь үнэн үү?” гэх зэрэг цахим ертөнцөөр цацагдаад байгаа үнэн худлыг ялгахад бэрх лут хэмжээний асуудлууд интернэт сүлжээ хэрэглэгчдийг шаналгах боллоо. Энэхүү байдалд чиглүүлж Синьхуа агентлаг "Баталгаажуулах" интерактив платформыг ажиллуулж, интернэт сүлжээ хэрэглэгч иргэд болон эрх бүхий байгууллагуудын хооронд гүүр байгуулан, эрх бүхий мэдээллийг дамжуулах, иргэдийн асуудалд хариу өгөх үйл хэргийг гүйцэтгэж эхэллээ. Тус платформоор дамжуулан интернэт сүлжээ хэрэглэгчид халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах явцад үнэн бодитой, үр дүнтэй мэдээлэл, шинжлэх ухааны мэдлэгийг хүлээн авч, үнэн худал мэдээллийг ялган, эргэлзээгээ тайлах боломжтой юм байна.
"Баталгаажуулах" интерактив платформ нь “Асуулт, хариулт”, “Баталгаажуулах”, “Цуглуулах” зэрэг үйлчилгээний гурван чадавхтай. “Асуулт, хариулт” нь асуултад шинжлэх ухаанлаг, зөв хариу өгч, “Баталгаажуулах” нь мэдээллийн үнэн, худлыг ялгаж тодорхойлон, “Цуглуулах” нь мэдээ мэдээллийн эх сурвалж цуглуулах үйлчилгээтэй юм.
