Хятад, Монголын хамгийн том боомт Эрээн хотын худалдааны хэрэг болон холбоолсон хянан шалгалт холбоолсон тээврийн байгууллага нэгж өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хажуугаар гадаад худалдааг тогтвортой хөгжүүлж, боомтын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхийг баталсан байна. Бүртгэлд үндэслэхэд, энэ оны нэгдүгээр сард Эрээн хотын боомтын бараа тээврийн хэмжээ 1.64 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13.6 хувиар нэмэгдэж, тогтвортой өсөлтийг баталсан байна.

Вирусээс урьдчилан сэргийлэх хатуу нөхцөл байдалд чиглүүлэн Эрээн хот нь зорчигдын хөдөлгөөнийг даруй хязгаарлаж, мөн Хятад, Монол хоёр орны хамтран тогтоосон түр хугацааны боомтын гаалийн бүрдүүлэлт хийлгэх иргэдийн тоог хязгаарлах арга хэмжээг хатуу хэрэгжүүлэв. Ингэснээр засмал замын боомтын зорчигчдын урсгал мэдэгдэхүйц буурч, төмөр замын боомтын зорчигчдын тээврийн олон улсын галт тэргийг цаг хугацаагаар хязгаарлан зогсоосноор зорчигчдын урсгал их хэмжээгээр буурсан байна. Мөн үүний зэрэгцээ хилээр нэвтэрсэн иргэдэд холбогдох хамгаалалтын арга хэмжээ авч, аюулгүй байдлыг хамгаалсан байна.

Мөн гадаад худалдаа болон хөрш улс орныхоо иргэдийн амьдралын хэрэгцээ шаардлагын хангалтыг тогтвортой байлгах зорилгоор боомтын бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг саадгүй нэвтрүүлэхийг баталж байна. Мөн төмөр замын боомтын бараа бүтээгдэхүүний тээврийн галт тэрэг, засмал замын боомтын бараа бүтээгдэхүүний зам шугамууд хэвийн нэвтэрч, гаалийн бүрдүүлэлт хийж байгаа аж.

