solongonews
ӨМӨЗО-нд короновирусын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийв
2020-01-29 10:30
ӨМӨЗО-нд шинэ хэлбэрийн коронавирусын хардвараар үүсгэгдсэн уушгины хатгалгааны тархалттай тэмцэх ажлын тухай хэвлэлийн бага хурал хийлээ.

        Хурлын үеэр мэдээлэхдээ 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагийн байдлаар ӨМӨЗО-нд шинэ хэлбэрийн коронавирусын халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгаа хүртсэн тохиолдол нийт 15, сэжиглэгдсэн тохиолдол 2 болж, бүс нутгийн 8 аймаг, хотыг хамарсан байна. Оношлогдсон тохиолдлын 2 нь Хөххотын Шинэ хот дүүрэг, 3 нь Бугат хот, Хянган аймагт 1, Тунляо хотод 1, Улаанхад хотод 2, Шилийнгол аймагт 2 /үүнд Шилийнхотод 1, Эрээн хотод 1 тохиолдол/, Ордос хотод 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Тус вирус тархсан цагаас эхлэн Өвөр Монгол орон урьдчилан сэргийлэх ажлын удирдах баг болон удирдах штаб байгуулан, бүс нутгийн бүрэн хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг удирдаж байгаа юм. 

Одоогийн байдлаар Засгийн газраас олон нийтийн арга хэмжээ, нийтийн аялал жуулчлал зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахыг, олон хүн цугларахыг хамгийн дээд хэмжээгээр хориглож байна. Мөн галт тэрэгний өртөө, онгоцны буудал, дэлгүүр, худалдааны төв зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудад ариутгал хийх, биеийн халууныг хэмжих зэрэг ажлыг сайн хийхийг бүрэн хэмжээнд шаардаж байна. 

Короновирусээр халдварлагдсан хүн эхний алхамд халуурах, хуурай ханиалгах, бие тамирдах зэрэг шинж тэмдэг илэрдэг ба долоо хоногийн дараагаас амьсгаа давчдах зэрэг хүнд байдал илэрдэг байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл