solongonews
Шаанси мужийн анхны шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүн эдгэрч эмнэлгээс гарав
2020-02-05 17:34
Шаанси мужийн анхны шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүн эдгэрч эмнэлгээс гарав.

Ши-Ань хотын Цэргийн нисэх хүчний Цэргийн эмнэлгийн их сургуулийн Тандү эмнэлэгт  Шаанси мужийн анхны эдгэрсэн өвчтөн эмнэлгийн ажилтнуудад цэцэг бэлэглэн талархал илэрхийлэв. /02-р сарын 04-ний өдөр/
Тухайн өдөр нарийвчилсан оношлогоо, хамгаалалт эмчилгээ хийсний дүнд Ши-Ань хотын Цэргийн нисэх хүчний Цэргийн эмнэлгийн их сургуулийн Тандү эмнэлгийн эмчилсэн шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нэгэн өвчтөн эдгэрсэн байна. Мөн эмнэлгээс гарах нөхцөл, стандартад нийцэж албан ёсоор эмнэлгээс гарчээ.  Энэ нь ч Шаанси мужийн шинэ төрлийн коронавирусийн халдвараас эдгэрсэн анхны хүн боллоо.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл