solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян зааварчилгаа өгөв
2020-01-31 20:15
Ерөнхий сайд Ли Кэчян зааварчилгаа өглөө.

        Синьхуа агентлагийн мэдээ: 01-р сарын 30-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, шинэ хэлбэрийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаатай тэмцэх ажлын төв хорооны удирдах хэсгийн дарга Ли Кэчян өвчин эмгэгээс сэргийлэх төвд очиж, вирусын халдвараас сэргийлж, хянах тухай судалгааны байдалтай танилцан, мэргэжилтэн, эмчилгээний ажилтнуудын санал санаачилгыг сонссон байна.

Ерөнхий сайд Ли Кэчян Хятадын өвчин эмгэгээс сэргийлэх төвийн Вирусын судалгааны газрын лабораторитой танилцахдаа:

- Бид ард түмний амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг тэргүүнд тавьж, вирусын эх үүсвэр, түгэн дэлгэрч өвчин үүсгэж буй үйл явцыг тодруулж, цаг хожин вакцин гаргаж, эмчилгээний төслийг улам сайжруулахад технологийн тусламж баталгаа өгч, олон нийтийн урьдчилан сэргийлэх ухамсрыг дээшлүүлэхээр хичээн зүтгэх хэрэгтэй гэсэн зааварчилгаа өглөө.

Тэрээр мөн: - Мэргэжилтнүүд өвчний байдлын хандлагыг судлан нотолж, шинэ төлөв байдлыг хянан шалгаж, өвчнөөс сэргийлэн хяналтандаа авахад мэргэжлийн зөвлөгөө өгч, шинжлэх ухаанлагаар ажиллахыг хүсэж байна. Цаашид олон нутаг, олон салбарын ажилд шинжлэх ухаанлаг стандарт тогтоож, өвчнөөс сэргийлэн хянах бүтээгдэхүүнийг шинжлэх ухаалагаар ашиглаж, өвчний байдлын мэдээллийг ил тод нийтэлж, нууцлахгүй, орхигдуулахгүй байхыг хүсэж байна. Халдварт өвчинтэй хийх тэмцэлд ялалт байгуулахад хамгийн гол нь эмчилгээний үр ашгийг дээшлүүлж, нас баралтыг бууруулах хэрэгтэй. Вакцин, өвчнийг дарах эм бол хамгийн чухал зүйл юм гэж цохон тэмдэглэв.

Төрийн зөвлөлийн нэгдсэн сэргийлэлт, хяналтын механизм нь шинэ хэлбэрийн коронавирусын халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгаатай тэмцэх ажлын төв хорооны удирдах хэсгийн хуваарийн дагуу судалгааны ажлыг сайжруулж, шинжлэх ухааны судалгааны хүч, тоног төхөөрөмжийг дайчлан, санхүүжилтийг нэмэгдүүлж, судалгаа клиникийг уялдуулан, вирустэй тэмцэх судалгааны ажлыг баталгаажуулах хэрэгтэй гэж Ли Кэчян Ерөнхий сайд шаардсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл