solongonews
Шинэ зууны малчид шинэ аргаар амьдарч байна
2020-04-28 16:50
Шинэ зууны малчид шинэ аргаар амьдарч байна

       Хурдтай хөгжиж буй шинэ зуунд малчид цаг үетэйгээ түргэн зохицож, мал аж ахуйн үйлдвэрлэл амьдралаа “интернэт сүлжээ + мал аж ахуй” загвараар  эрхлэх боллоо.

Алшаа аймгийн хэсэг малчид ухаалаг менежментийн төхөөрөмжийг ашиглан үр ашиг хүртсэн бөгөөд эдгээр төхөөрөмжүүд нь  хөлдөлмөр хүч, мөнгө төгрөг хэмнэж байгаа болохоор олон иргэдийн таашаалыг хүлээж байна.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын хэсэг газар оронд малчдын мал маллах арга хэлбэрт шинэ арга дэлгэрч гэртээ суугаад бэлчээртээ байгаа мал сүргээ харж хянах, гэрээсээ мал сүргээ автоматаар услах, автоматаар саах зэрэг шинэ шинэ аргаар мал маллах болсон байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Талын Дуун радио вичат
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл