solongonews
Ши Жиньпин Пакистаны ерөнхий сайд Имран Хантай утсаар ярив
2020-02-21 11:22
Синьхуй агентлаг 02-р сарын 20-ны өдөр мэдээлснээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин урилгаар Пакистаны ерөнхий сайд Имран Хантай утсаар ярьжээ.

Ши Жиньпин: "COVID-19" вирустэй тэмцэх нь Хятадын Засгийн газрын одоогийн хамгийн чухал үйл хэрэг болоод байгаа юм. Өргөн олон эмнэлгийн ажилтнууд ба Хятадын олон үндэстнүүдийн ард түмний хүчин чармайлтаар,  хижгийн байдалд одоо хүртэл нааштай өөрчлөлт гарч байна. Бид энэхүү тахлын эсрэг тэмцэх дайнд ялалтыг олох итгэл байгаа бөгөөд хүчин чадалтай юм. үүнчлэн бид хижгийн сөрөг нөлөөг хамгийн доод хэмжээнд байлгахыг хичээн ажиллана. Тэрчлэн энэ оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтоо чармайн биелүүлэх болно. Бид энэ удаагийн хижгийн байдлаас үүсэж, хижигтэй тэмцэх дайнд ялалт олох хэрэгтэй бөгөөд туршлагаа сургамжийг цаг даруйд нь дүгнэж, хүнд их хижгээс сэргийлэх механизмаа боловсронгуй болгож, үндэсний олон нийтийн эрүүл мэндийн онцгой байдлын системийг төгөлдөржүүлэх болно гэжээ. Мөн тэрээр Хятад, Пакистан хоёр орон нь стратегийн хамтын ажиллагааны түнш байж, харилцан туслалцаа үзүүлэх уламжлалтай. Хятадад хижгийн гамшиг гарснаас Пакистан нь хамгийн тэргүүнд Хятадыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнчлэн хүчирдлийг аргацаж, эд бодисын хандиваар тусалсан байна. Өнөөдөр ерөнхий сайд өөрийн биеэрээ утсаар ярьж, халамж дэмжлэг үзүүлж байгаа нь хоёр орны харилцаа гачигдал зовлонг хамтдаа аргацах үнэн найз болохыг дахин гэрчилсэн байна.

 Дарга Ши Жиньпин: Хятад, Пакистан хоёр улсын харилцааг өндөр түвшний хөгжилд байлгаж, хөрш гүрний хоорондох гадаад харилцааны чиглэлийн хувьд Хятад улс хэзээнээс Пакистан улсыг чухал байранд тавьж байна. Үүнчлэн үргэлжлэн өндөр чанараар Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг байгуулж, хүнд чухал олон улсын буюу орон нутгийн асуудлаар харилцан дэмжлэг үзүүлж, хоёр орны харилцааг хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад түлхэц хүчин болох үзүүлэлт болгох болно гэжээ.

Ерөнхий сайд Имран: Пакистаны засгийн газар ба ард түмний өмнөөс Хятадын бүх ард түмэнд халамж хүргэж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ Хятадын тал хижгийн эсрэг хүчтэй бөгөөд бүтэмжтэй арга бодлого хэрэгжүүлж байгаад өндөр үнэлгээ өгсөн байна. Тэрээр: Хятадын талын арга бодлого хэрэгжүүлснээр мөн халдварт өвчин дэлхийн хэмжээнд дэгдэж чадсангүй. Дэлхийн бүх улс орон Хятад улсын энэхүү хижигтэй тэмцэл хийсэн хүчин чармайлт ба үр бүтээлд баярлаж байна. Пакистан үргэлжлэн Хятадад дэмжлэг үзүүлж, Пакистаны бүх ард түмэн Хятадын ард түмэнтэй хамт байна гэжээ.

Найруулагч: Хан Хуншя
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл