
ӨМӨЗО-ы тэргүүлэгч, шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах комиссын дарга Бү Шяолинь 02-р сарын 04-ний өдөр ӨМӨЗО-ы Үхай хот болон Алшаа аймагт очиж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг хийлээ. Тэрээр халдварын тархалтыг таслан зогсоохын тулд бүх хүчин чармайлтаа гаргах шаардлагатай байгааг онцоллоо.

Алшаа аймгийн төв эмнэлэг нь ӨМӨЗО-ы шинэ коронавирусын халдвараар өвчилсөн хүмүүсийг эмчлэх зориулалттай эмнэлэг юм. Бү Шяолинь тус эмнэлгийн яаралтай эмчилгээ, үзлэг хийх журам, хамгаалалтын эмчилгээ болон бусад арга хэмжээний талаар нарийвчлан асууж, яаралтай тусламжийн талаар танилцжээ. Эмнэлэг нь тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахын тулд чадах бүхнээ хийхээс гадна, бусад төрлийн өвчтөнүүдийн эмчилгээний хэрэгцээг хангах ёстой гэж цохон тэмдэглэв. Тэрээр мөн эмнэлгийн ажилтнуудыг өвчтөнүүдийг хатуу тусгаарлаж, өөрийгөө хамгаалах, өвчтөний аюулгүй байдлыг хангахын тулд бүх хүчин чармайлтаар эмчлэхийг уриалав.

Бү Шяолинь дарга бас янз бүрийн бараа бүтээгдэхүүний борлуулалт, нөөцийг шалган, зах зээлийн нийлүүлэлтийг сайжруулах, үнийн өсөлтийг хууль тогтоомжийн дагуу таслан зогсоох, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хамгаалах шаардлагатай байгааг онцоллоо.

