Өнөөдөр буюу энэ сарын 13-ны өдрийн өглөө нэгэн тоо баримт маш олон хүнийг "цочирдуулав". 02-р сарын 12-ны өдрийн 00:00 цагаас 24 цагийн дотор Хубэй мужийн шинээр оношлогдсон тохиолдлын тоо14840 болжээ.Ганцханхоногт яагаад ийм олон тоогоор нэмэгдэв?
Энэ бол оношлогооны шалгуурууд өөрчлөгдсөнтэй холбоотой юм байна. Өнөөдрөөс эхлэн Хүбэй муж клиникийн онош тогтоогдсон тохиолдлын тоог нийтлүүлэхээр батлагдсан тохиолдлын тоонд оруулж байгаа юм байна. Өмнө нь халдварын тохиолдлыг оношлоход голчлоннуклейн хүчлийг ашигладаг байсан бол одооклиник оношлогооны стандартаар нуклейн хүчлийн шинжилгээ хийлгүйгээр онош тогтоох боломжтой болсон байна.
Үнэхээрцаг үеэ олсон өөрчлөлт гарчээ.Шинэ төрлийн коронавирусын халдвараар үүсэгдсэн уушгины хатгалгааны тухай ойлголтыг гүнзгийрүүлж, оношилгоо, эмчилгээний туршлага хуримтлуулснаар "клиник оношилгоо" нэмэгдэн клиникийн эмч нар халдварт өвчний талаар дүгнэлт гаргахад тусалдаг болсон. Өвчтөнүүд батлагдсан тохиолдлын дагуу стандарт эмчилгээг аль болох эрт авч, эмчилгээний амжилтын түвшинг дээшлүүлэхэд үр өгөөжөө өгсөн.
Оношлогдсон өвчтөнүүд, сэжигтэй өвчтөнүүд, халдвараас зайлсхийх боломжгүй халуурах өвчтөнүүд, оношлогдсон өвчтөнүүдтэй хавьталттайхүмүүсийг хурдан хугацаанд тусгаарлаж, цаг алдалгүй шинжлэх ухааны үүднээс урьдчилан сэргийлэх, эмчлэх нарийн бодлого хэрэгжүүлэх ёстой.
Хэдийгээр өнөөдрийн тоо баримтууд огцом өссөн байгаа боловч үнэнийг эрэлхийлэх зарчим, нээлттэй байдал, ил тод байдлыг мөрдвөл оновчтой байдал нь айдсыг даван туулж, "Цочирдсон байдал" нь "Тайвшрал" болж хувирдаг.
12-ны өдөр Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооноос нийтэлсэн байдлаар Хятад улсын хэмжээнд шинээр оношлогдсон тохиолдлын тоо хоёр дараалан буурч, 09-ний өдөр 3062, 10-ны өдрийн 2478 тохиолдлоос 11-ний өдөр болоход 2015 болон буурсан байна.
Халдварт өвчний голомт болсон Хүбэй мужаас мөн сайн мэдээ дуулдсан. 1638 шинэ тохиолдол Хүбэй мужид 11-ний өдөр батлагдсан бөгөөд энэ тоо хоёр өдөр дараалан буурав. Мөн 11-ний өдөр Үхань хотод шинээр бүртгэгдсэн 1110 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь хоёр өдөр дараалан буурсан үзүүлэлт гарчээ.
Хятад улсын хэмжээнд авч үзвэл 2 дугаар сарын 11-ний өдөр Хятадын хэмжээнд Хүбэйгээс гадна 377 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 02 дугаар сарын 03-ны өдрийн 890-ээс 57.6 хувиар буурч, 8 өдөр дараалан буурсан хандлагыг харуулж байна. Төвд нь 31 муж (ӨЗО ба хот) дунд батлагдсан тохиолдол, сэжиг бүхий тохиолдлыг арилгахад тэргүүлжээ.
Хятад улсын Эрүүл мэндийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч 12-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр:
- Өнөөгийн халдварын нөхцөл байдал маш ноцтой хэвээр байгаа боловч үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлснээр тархалтын ерөнхий байдалд зарим эерэг өөрчлөлтүүд гарч байна гэж хэллээ.
