solongonews
Үхань хотыг зорьсон хайрын элчүүд 1
2020-02-26 20:25
Үхань хотыг зорьсон хайрын элчүүд 1

    ”COVID-19” халдвар нь Хятад улс болон дэлхийд үнэхээр хүнд сорилт авчирсан. “COVID-19”-ийн халдварын дэгдэлтээс хойш Хятад улс бүхэлдээ нэгдэж, нэгдмэл байдлаар тахалтай тэмцсэн. Энэ удаагийн тахалтай тэмцэх дайнд Засгийн газар, энгийн хүмүүс ч гайхамшигтай зориг гаргаж, хариуцлага хүлээн "Өвчин арилахгүй бол би хэзээ ч ухрахгүй" хэмээн зүтгэн ажиллав. Үүнд Өвөр Монгол орноос ч нэлээд олон эмч сувилагч нар “Ү Хань чармай! Хятад улс чармай!” гэсэн уриа хашгирч хойно хойноосоо хатуу "дайн"-д мордсон билээ.

 

 

 Өвөр Монголын 4-р эмнэлгийн хорооны эмч Ангирмаа:

- Хайрт нөхөр маань эх улсынхаа хилийг бат сахиарай. Би ард түмнийхээ амь нас эрүүл мэндийн төлөө зүтгэнэ.

Өвөр Монголын Анагаах ухааны их сургуулийн харьяат эмнэлгийн халдваргүйжүүлэлтийн хангамжийн төв сувилагч Шялинь:

- Хүлээсэн үүргээ биелүүлж, эрхэм зорилгоо гүйцэтгэнэ.

 Бугат хотын 4-р эмнэлгийн сувилагч Хань Хайрхан:

- Халуун гараа харамгүй сунгаж, хүнд бүхнийг хамтдаа туулна.

Өвөр Монголын анагаах ухааны их сургуулийн харьяат эмнэлгийн сувилагч Лишүй:

- Би харанхуйн дунд гэрэлт од болж, өвчтөнд эрүүл мэнд, итгэл найдвар олгоно.

Өвөр Монголын 4-р эмнэлгийн эмч Жэн Дүнхай:

- Та амь насаа бидэнд найдаж байгаа тул би чадах бүхнээ хийх болно

Улаанхад дээд сургуулийн харьяат эмнэлгийн Хүнд өвчтөний тасгийн сувилагч Тянькүнь:

- Хүмүүсийн эрүүл мэндийн төлөө зүтгэж амьдралын чанарыг сайжруулна.

Улаанцав хотын Төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн сувилагч Жан Хайюүнь:

- Өвчтөн хаана байвал хариуцлага тэнд байна

ӨМӨЗО-ы Ардын эмнэлгийн Амьсгалын замын болон хүнд өвчтөний тасгийн эмч Ванянь:

- Хариуцлагаа хүлээн, бие биенээ дэмжиж, урагш тэмүүлэхэд харамсах зүйл алга!

Бугат хотын Баоган группын 3-р ажилтны эмнэлгийн Мэс засал, мэдээ алдуулах тасгийн сувилагч Ма Жаньчин:

- Нэгэнд нь хүндрэл тулгарвал олуулаа дэмжин, хүчээ нэгтгэж бэрхшээлийг даван туулъя.

Улаанхад хотын эмнэлгийн сувилагч Ван Ярү:

- Хүн төрөхдөө баатарлаг төрдөггүй, Зүгээр л сонголтоо эрэлхэг хий.

ӨМӨЗО-ы Ардын эмнэлгийн Хүнд өвчтөний тасгийн эмч Юй Хайшя:

- Халдварт өвчин дэгдсэн энэ онцгой үед бид эрхэм зорилгоо зорин, эрсдэлээс айхгүй , чадах бүхнээ хийх ёстой.

Бугат хотын 4-р эмнэлгийн эмч Чиньфэн:

- Үүрийн гэгээ харанхуйг ялж чадна

 

 

 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл