solongonews
Коронавирустай тэмцэх явцад Хятад улс ганцаардахгүй
2020-02-05 18:52
Коронавирустай тэмцэх явцад Хятад улс ганцаардахгүй.

Шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх тэмцэл цаашид үргэлжлэхийн хирээр дэлхийн улам олон орон Хятадын хижигтэй тэмцэх хүчин чармайлтыг сайшаан дэмжиж, халуун гараа сунган хамжиж дэмжих болж байна. 04-нд Малайзын эрүүл мэндийн дэд сайд Ли Вэньцай сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, коронавирусийн халдвартай тэмцэх ажлыг зөвхөн Хятадын өөрийнх нь асуудал гэж үзэж болохгүй, харин дэлхий нийтээрээ Хятадад туслан вирустэй тэмцэх ажилд ялалт байгуулах ёстой гэжээ.

Малайзын Эрүүл мэндийн дэд сайд Ли Вэньцай сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Малайзын дэлхийн каучук бээлий үйлдвэрлэгч чухал орны нэг болсны хувьд нөхцөл боломж сайн байдаг. Ийм учраас Малайзын тал 18 сая бээлийг Хятад уруу ачуулсан, эдгээрийн нэг хэсгийг нь Хубэй мужид хүргэсэн гэжээ.

Бид олон талаар Хятад улсад туслах болно. Хамгийн гол нь коронавирусийн халдвартай тэмцэх ажлыг зөвхөн Хятадын асуудал гэж үзэж болохгүй, харин дэлхий нийтийн асуудал гэж үзэх хэрэгтэй.Бүгдээрээ коронавирустай тэмцэх хариуцлагаа үүрэглэх хэрэгтэй байна. Зарим мэдээллийг хуваалцах нь талуудад туслан вирусийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, зохицуулах нэн сайн төсөл хангах болно. Эд барааны талаар бид ч чадлынхаа чинээгээр Уханьд туслан, Ху Бэйд туслан Хятад улсад туслан, сорилтыг даван туулах болно гэжээ.

Ли Вэньцай хэлэхдээ, хижиг дэлгэрснээс нааш Хятад улс үр ашигтай арга хэмжээнүүд авч хижгийн цаашид тархахаас сэргийлж чадсан юм. Түргэн шуурхай оношилж, вирусийн генетикийн дарааллыг түргэн шуурхай гаргаж, дэлхийн олон орны уг хижгээс сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн юм гэжээ.

Тэрээр цааш хэлэхдээ, Ухань хот хотоо хаасан нь ч үр ашигтай зоримог алхам болсон. Учир нь хотыг хаахад бүрэн хэмжээний бэлтгэл хэрэгтэй байдаг. Эс тэгвэл төсөөлөхийн аргагүй дүр дагавар авчирдаг. Тийм учраас эдгээр үйл ажиллагааг магтан сайшаах ёстой гэж эмч мэргэжилтэй Ли Вэньцай хэлсэн бөгөөд хижгээс сэргийлэхэд хүн бүхэн үүрэг хариуцлага гүйцэтгэх ёстой. Хувь хүн болгон ариутгалаа сайн хийж байж л эцэстээ коронавирусийг ялан давах болно гэжээ. Тэрээр өвчин хижгийн хойшдын байдалд анх алхмын үнэлгээ хийлээ.

Өвчин хижиг хойшид ямар болох талаар одоо дүгнэлт хийхэд арай эрт байна. Гэвч одоо намдах төлөв байдал ажиглагдаж байна. Ирэх долоо хоногт улам олон хүн илааршиж, хүмүүс ч хижгийн ялан давахад итгэлтэй болох болно гэжээ.

Найруулагч: Б.Болор
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл