ӨМӨЗО-ы Улаанхад хотын Баарин Баруун хошууны Улаанмөчирийн 35 гишүүн Хятад улс дахь аялан тоглолтынхоо дагуу 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Хубэй, Жянсү, Хэнань, Шандүн, Гуанши, Гуандүн зэрэг муж, орноор аялан тоглолт хийж, 01 дүгээр сарын 23-ны өдөр Баарин Баруун хошуундаа буцан ирсэн ба вирусээс урьдчилан сэргийлэх холбогдох дүрэм тогтоолын дагуу 14 хоногийн тусгаарласан хяналтад орсон билээ.
01 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд дахлын голомт Үхань хотод тоглолтоо хийсэн тэдний хувьд вирустэй “халз тулсан” магадлалтай хэдий ч хяналтын хугацааг амар мэнд даван туулж, 02 дугаар 06-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ эрүүл мэнд гэртээ харьсан гэдгийг энд дуулгахад таатай байна.
