ӨМӨЗО-ы Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг удирдах баг 03 сарын 03-ны өдрийн үдээс хойш хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд тахлаас сэргийлэхэд өмнө фронтод тууштай ажиллаж байгаа төрөл төрлийн төлөөлөгчдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хийсэн ажлын туршлагыг хуваалцаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Тэд өвчин халдвараас урьдчилан сэргийлэх ажилд өмнө фронтод идэвхтэй ажиллаж, хүч чадлаа өргөж энэ удаагийн хатуу дайнд заавал ялна хэмээн итгэл төгөлдөр ярьж байлаа.
ӨМӨЗО-ы Ардын Эмнэлгийн Хорооны Амьсгалын замын болон хүнд өвчний тасгийн эмч Ван Янь:
Шинэ төрлийн коронавирусний халдвар гарснаас хойш тэр даруйд нь эмнэлгийн хорооны өмнө фронтод ажиллахаар өргөдөл гаргасан. Тус эмнэлгийн 16 хамт олноо дагуулан 01-р сарын 28-ны өдөр Хүбэй мужид очсон. Бээжинд суралцах хугацаагаа хойшлуулахаар сонгосныг бусад хүн ойлгохгүй байна. Гэвч ХКН-ын гишүүний хувьд улс орон, үндэстний аюулгүй байдлыг эрхэмлэн хүнд үүргийг зоригтойгоор үүрэх нь миний дархан хариуцлага юм.
Хөххотын Юй Чяань дүүргийн Чин Чяань гудамны нийгэм дүүргийн намын хорооны захирал Ү Хэшян:
Тахлын байдал бол зарлиг, урьдчилан сэргийлэх нь хариуцлага мөн.
01-р сарын 27-ноос эхлэн тахлын байдлыг урьдчилан сэргийлэх ажилтнаа томилж, гаднаас ирсэн хүмүүсийг шалгаж эхэллээ. Ямар онцгой байдал гарна би хамгийн тэргүүнд дээд шатанд хариу өгнө.
Ү Хэшян Чин Чяань гудамны нийгэм дүүргийн харьяанд сэргийлэх тусгай хүмүүс томилж, 300 гаруй сайн дурын ажилтан элсүүлж, ажлаа тодорхой хувааж, тахлын байдлыг урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй хэмээн шаарджээ.
ӨМӨЗО-ы Дөрөвдүгээр эмнэлгийн хорооны гуравдугаар тасгийн сувилагчийн дарга Ван Инли:
Шинэ төрлийн коронавирусний халдвар гарсны дараа би хамгийн анхны багаа дагуулан шинэ төрлийн коронавирусний халдвараас тусгаарлах өвчтөний өрөөнд орж, өвчтөнд хамгийн тусгай мэргэжил, хамгийн дулаан, хамгийн дотно асаргаа сувилгаа үзүүлсэн.
Хөххотын Дотоодыг хамгаалах товчооны Юй Чяань дүүргийн салбар товчооны Жао Жюнь замын томилсон салбарын дарга Чэнь Гуобинь:
02-р сарын 01-ний шөнийн 22:00 цагт дээд шатны намын хорооны шуурхай мэдэгдлийг авч, харьяа орны бага дүүргийн 18 дугаар байранд оношлох шаардлагатай өвчтөн гарч дүүргийг битүүмжлэх болсон. Дүүргийн цагдаагаа дагуулан тухайн талбайд хүрч хорооллыг битүүмжлэхийг дээр оношлогдсон өвчтөнтэй ойр байсан хүмүүсийг шалгаж эхэлсэн. Анх бидний битүүмжлэхэд олон хүн ойлгохгүй байсан. Энэ байдалд манай ардын цагдаа хүмүүст тайлбар хийж, тахлын байдлыг урьдчилан сэргийлэх холбогдол бүхий мэдлэгийг танилцуулав. Цөхөршгүй хичээсний дүнд тэд бидний ажлыг аажмаар ойлгон дэмжсэн. Дараа нь тэд бидэнд баярласан сэтгэлгээ илэрхийлж халуун банш хүргэж ирсэн.
Бугат эмнэлгийн дээд сургуулийн оюутан, Хөххотын Хотон дүүргийн сайн дурын ажилтан Лан Яньрун:
Залуу сайн дурын ажилтны хувьд шинэ төрлийн коронавирусний халдварыг эсэргүүцэн, тахлын дайнд ялалт байгуулахаар хичээсээр ирлээ. Хөххотын Хотон дүүргийн Эв хамт залуучуудын эвлэлийн хорооны урилгаар би уг санаагаа үл мартаж, үүрэг хариуцлагаа бат цээжилж, зангилаа цаг үед цээж түрэн өөрийн санаачилгаар Хотон дүүргийн тахлаас урьдчилан сэргийлэх сайн дурын үйлчилгээний ангид орж, энэ удаагийн утаагүй дайнд бодит үйл ажиллагаагаараа өөрийн хүч чадлаа зориулсандаа баяртай байна.
