solongonews
БНХАУ-ын “COVID-19”-ийн халдварын байдал
2020-02-17 14:06
БНХАУ-ын “COVID-19”-ийн халдварын байдал

2020 оны 02-р сарын 16-ны өдрийн байдлаар БНХАУ-ын хэмжээнд “COVID-19”-ээр халдварласан өвчтөн шинээр 2048 бүртгэгдсэн бол шинээр нас барсан хүний тоо 105, сэжигтэй тохиолдолд 1563, халдвар авсан өвчтөнүүдийн дотор эрүүл болон эмнэлгээс гарсан хүний тоо 1425 хүрчээ.

Одоогоор бүртгэгдээд байгаа өвчтөний тоо улсын хэмжээнд нийт 70548 болсон байна. Үүнээс эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 10844, сэжигтэй тохиолдол 7264 байна.

Хүбэй мужид “COVID-19”-ээр халдварласан өвчтөн шинээр 1933 /Үхань хотод 1690/ бүртгэгдсэн бол шинээр нас барсан хүний тоо 100 /Үхань хотод76/ болж нийт бүртгэгдээд байгаа өвчтөний тоо 58182 /Үхань хотод 41152/, шинээр нэмэгдсэн сэжигтэй тохиолдол 909 /Үхань хотод 338/ болоод байна.

2020 оны 02-р сарын 16-ны өдрийн 09:00 цагаас 02-р сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх байдлаар ӨМӨЗО-д “COVID-19”-ийн халдвараар шинээр оношлогдсон 2 тохиолдол, шинээр нэмэгдсэн сэжигтэй тохиолдол 3 бүртгэгдсэн байна. 02-р сарын 17-ны өдрийн 09:00 цагийн байдлаар ӨМӨЗО-д “COVID-19”-ийн халдвараар оношлогдсон тохиолдол нийт 72 болж, сэжигтэй тохиолдол 17 болоод байна. Үүнээс халдвар авсан өвчтөнүүдээс 8 хүн эрүүл болж эмнэлгээс гарсан байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл