solongonews
БНХАУ- ын ”COVID-19” халдварын байдал
2020-02-21 11:43
20-ны өдрийн коронавирусийн халдварын байдал

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл, 02-р сарын 20-ны 00:00 цагийн Хятадын эх газарт халдвар авсан хүн 889 нэмэгдэж, 118 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 1614 тохиолдлыг шинээр бүртгэв.

Мөн өдөр 2109 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 28804 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 231 хасагдсан байна. 02-р сарын 20-ний 00:00 цагийн байдлаар Хятадын эх газарт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 54965 хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 18264 хүрч, нас барсан хүний тоо 2236 хүрчээ. Мөн нийт халдвар авсан хүний тоо 75465 хүрч, халдвар авсан байж болзошгүй 5206 тохиолдол байна. Эдгээр хүмүүстэй ойр байсан 606037 хүний дотроос 120302 хүнд ажиглалт хийж байна.

Хүбэй мужид шинээр 631 өвчтөн нэмэгдэж, 1451 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 115 хүн нас баржээ. Өнөөгийн байдлаар, 48730 өвчтөнд онош тогтоож, хүнд өвчтөн 10997 байна. Нийт 11788 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 2144 хүн нас баржээ.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл