Хүбэй муж 11.54 тэрбум юаний хандивын сан хүлээн авсан байна
2020-02-20 17:09
Хүбэй муж нийт 11.54 тэрбум юаний хандивын сан хүлээн авсан байна.
Хүбэй мужийн “COVID-19”-н халдвараас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг дэмжих зорилгоор нийгмийн бүхий л салбар идэвхтэй хандивлаж байна. Хүбэй мужийн “COVID-19”-н халдвараас урьдчилан сэргийлэх, хянах штабаас 18-ны өдөр мэдээлснээр 02-р сарын 17-ны өдрийн 12:00 цагийн байдлаар Хүбэй муж нийт 11.54 тэрбум юаний хандивын сан, 68.9 сая ширхэг /багц, ширхэг, шил/ хандивын материал хүлээн авсан гэсэн байна. Үүнд, 688 мянга гаруй багц эмнэлгийн зориулалттай хамгаалалтын хувцас, 1.35 сая N95 маск, 24.5 сая эмнэлгийн /мэс заслын/ маск, 637.6 мянган хамгаалалтын нүдний шил, нүүрний баг, 3.28 сая ариутгах зориулалттай эд зүйлс багтсан байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
