solongonews
Хятадын эх газарт шинээр нэмэгдсэн тохиолдол 648 хүрэв
2020-02-23 20:24
Хятадын эх газарт шинээр нэмэгдсэн тохиолдол 648 хүрсэн байна.

     Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны албан сайтын 23-нд нийтэлсэн сүүлийн үеийн бүртгэлд харуулснаар 02-р сарын 22-ны 24:00 цаг хүртэлх байдлаар Хятадын эх газарт шинээр оношлогдсон "КОВИД-19" халдвар авсан тохиолдол 648, үүнд нас барсан хүн 97, шинээр нэмэгдсэн халдвар авч болшгүй 882 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2230 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

02-р сарын 22-ны 24:00 цагийн байдлаар Хятадын эх газарт 76936 хүн халдвар авсан нь оношлогдсон. Одоогоор 4148 хүн халдвар авсан байж болзошгүй бөгөөд 22888 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Үүнд 2442 хүн нас барж, өвчтөнтэй ойр байсан 106089 хүнд эмнэлгийн ажиглалт хийж байна.

Хятадын Хонконг, Макао, Тайваний оношлогдсон тохиолдол 105 бүртгэгдсэнээс Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд 69 тохиолдол гарсан. 11 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2 хүн нас баржээ. Хятадын Макаогийн засаг захиргааны онцгой бүсэд 10 тохиолдол гарснаас 6 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Харин Тайваньд 26 тохиолдол гарснаас 2 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 1 хүн нас барсан байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл