
ӨМӨЗО-ы 02-р сарын 17-нд өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын видео хурал болж, бүс нутагт тархаж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянаж байгаа өнөөгийн байдлын талаар мэдээлж, дараагийн гол ажлуудыг зохион байгуулах ажлыг төлөвлөлөө.
ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь хуралд оролцож үг хэлэв. Тэрээр:
- Манай бүс нутагт тархаж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах өнөөгийн байдал нь төвөгтэй, хүнд байгаа бөгөөд бид хайнга хандах ёсгүй гэж онцоллоо. Эмнэлгийн ажилтнууд, тэдний гэр бүлд анхаарал халамж тавьж, тэдэнд тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх хэрэгтэй. Аюулаас урьдчилан сэргийлэх, хянах тухай мэдлэг, бодлого, журмыг сурталчлан, өвчний тархалтыг даван туулах итгэл, шийдэмгий байдлыг бэхжүүлэх шаардлагатай байна гэсэн байна.
Урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр ажлаа сайн хийхийн зэрэгцээ үйлдвэрлэлийг эхлүүлэх, төрөл бүрийн аж ахуйг эхлүүлэх, шинээр баригдаж буй төслүүдийг эхлүүлэх, шинэ төслүүдийг эхлүүлэхийг дэмжих зэргийг удирдан чиглүүлж, тус өвчний тархалтыг эдийн засагт үзүүлэх нөлөөллийг багасгахыг шаардав. Холбогдох хэлтэс нь аж ахуйн нэгжүүдийн хүндрэл, хэрэгцээ шаардлагыг ойлгож, тоног төхөөрөмж, хөдөлмөр, хөрөнгө, түүхий эд болон бусад материал зэрэг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд нь туслах санаачилга гаргаж ажиллах ёстой. Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах үүрэг хариуцлагыг чанд мөрдөж, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын томоохон болон онцгой тохиолдлыг таслан зогсоох шаардлагатай байна гэж онцолсон. Тэрээр мөн урьдчилан сэргийлэх, хянах янз бүрийн арга хэмжээнүүдийг улам бэхжүүлж, өвчтөнүүдийг бүрэн эмчлэх ёстой гэж цохон тэмдэглэв.
