solongonews
Өвөр Монголын анхны шинэ хэлбэрийн титэм хэлбэрийн вирусын халдвар авсан өвчтөн эдгэрч эмнэлгээс гарав
2020-01-31 20:35
Өвөр Монголын анхны шинэ хэлбэрийн титэм хэлбэрийн вирусын халдвар авсан өвчтөн эдгэрч эмнэлгээс гарлаа.

     ӨМӨЗО-ы шинэ хэлбэрийн халдварын уушгины үрэвслээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдах хэлтсээс 01–р сарын 31-ний өдрийн мэдээлснээр ӨМӨЗО ба Хөлөнбуйр хотын хоёр зэрэглэлийн мэргэжилтэн шинжээчдийн бүлгийн хяналт шалгалтаар дамжин Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Манжуур хотын шинэ хэлбэрийн титэм хэлбэрийн вирусын халдвар авсан өвчтөн эдгэрч, эмнэлгээс гараад байна. Энэ нь Өвөр Монголоос эдгэрч эмнэлгээс гарсан анхны шинэ хэлбэрийн титэм хэлбэрийн вирусын халдвар авсан өвчтөн юм.

Тэрээр 2020 оны 01-р сарын 21-ний өдөр Үхань хотоос Орос улс руу гарахаар Манжуур хотыг дайран өнгөрсөн байна. Халуурсны улмаас Манжуурын Ардын эмнэлэгт эмчлүүлэхээр очжээ. Өвчтөний холбогдох байдалд үндэслэн түүнийг эмнэлгийн тусгаарлах тасагт хэвтүүлсэн байна.

Мэргэжилтнүүдийн ажлын хэсэг, эмнэлгийн ажилтнуудын идэвхтэй эмчилгээ хийсний дараа өвчтөний холбогдох шинж тэмдгүүд алга болж, мөн ӨМӨЗО ба Хөлөнбуйр хотын хоёр зэрэглэлийн шинжээчдийн бүлгийн баталгаагаар дамжин тусгаарлалтыг цуцлах нөхцөл стандартад нийцэж, 01 –р сарын 31-нд эмнэлгээс гарсан байна.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл