solongonews
Эмчилгээний баг Бангладешийн холбогдох байгууллагуудтай тахлын эсрэг туршлага солилцож байна
2020-06-15 16:38
Хятадын тахлын эсрэг эмчилгээний баг Бангладешийн холбогдох байгууллагуудтай тахлын эсрэг туршлага солилцож байна.

“COVID-19”-ийн талаар Бангладешийн иргэдэд туслах зорилгоор Хятад улсын тахлын эсрэг эмчилгээний баг 03-р сарын 13-ны өдөр Бангладешийн орон нутгийн эмнэлгийн байгууллага, нисэх онгоцны буудал зэрэг газраар явж тахлын нөхцөл байдалтай танилцан, мөн тахлын эсрэг ажлын талаарх Хятадын туршлагаас хуваалцсан байна.

Хятадын тахлын эсрэг эмчилгээний баг энэ сарын 08-ны өдөр Бангладешт хүрсэн бөгөөд Бангладешт “COVID-19”-ийн дэгдэлт эхэлснээс хойш гадаадаас илгээсэн анхны тахлын эсрэг эмчилгээний баг хамт олон юм. Сүүлийн хэдэн өдөр  тус эмчилгээний баг Бангладешийн Эрүүл мэндийн үйлчилгээний ерөнхий газар, “COVID-19”-ийн халдвар авснаар оношлогдсон өвчтөнүүдийг хүлээн авсан орон нутгийн эмнэлгүүд, холбогдох үндэсний техникийн зөвлөх хороодтой өргөн солилцоо хийлээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл