solongonews
Монголын Хими технологийн хүрээлэнгийнхэн Хятад улсад тусламж үзүүлэв
2020-02-11 10:12
Монголын Хими технологийн хүрээлэнгийнхэн Хятад улсад туслалцаа үзүүлэв.

Онц халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа БНХАУ-ыг дэмжиж Монгол Улсын ШУА-ын Хими, хими технологийн хүрээлэнгийн хамт олон ӨМӨЗО-ы Баяннуур хотын Гадаад харилцааны газар болон боомтын албанд ариутгал халдваргүйжүүлэлтийн эд материал нийт 4000 ширхэг эд зүйлийг хандивлав.

Хамт олны хандиваар цугласан мөнгөөр эдгээр зүйлийг худалдан авч хоёрдугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот дахь Баяннуур хотын боомтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан байна. Бэлэг өнөөдөр Хятад улсад ирж байгаа ажээ. Монгол Улсын ШУА-ын Хими, хими технологийн хүрээлэн нь БНХАУ-ын ШУА-ын Нүүрс химийн хүрээлэн, ӨМӨЗӨ-ы Металлургийн хүрээлэн, Шинжлэх ухааны тэнхим, Тариалангийн их сургуультай нягт хамтран ажилладаг бөгөөд “Бүс ба зам” санаачлагын хүрээнд тэд хамтарсан лабораториудыг байгуулсан билээ. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдээс Хятад улсад тусламжийн гараа сунгасан анхдагч хүрээлэн нь Хими технологийнхон болов.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл