Энэ сарын 04-нд Үхань хот коронавируын халдвараар оношлогдсон өвчтөнүүдийг халдвар эмчлэх эмнэлгээс Хүөшэньшаны эмнэлэгт шилжүүлэхээр нийт 10 түргэн тусламжийн машиныг томилжээ. Одоогийн байдлаар Хүөшэньшаны эмнэлэг 45 өвчтөнийг хүлээн авч эмчилж байна. Эмнэлэг байгуулах эхний шатны ажил эрчимтэй хийгдсэн ч зарим тасаг ашиглалтад орж, үзлэг шалгалт хийх шаардлагатай бөгөөд 3-5 хоногийн дотор бүгдийг нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна, Үхань хотод гурван битүү салбар бүхий эмнэлэг баригдаж байгаа бөгөөд ашиглалтад орсны дараа 3400 эмнэлгийн ор хангах юм.
Нуклейн хүчил илрүүлэх иж бүрдэл буюу комплект дутагдаж байгаатай холбогдуулан, Үндэсний эрүүл мэндийн хорооны мэргэжлийн хэсгийн гишүүн, Бээжингийн Дитань эмнэлгийн халдварт өвчний судлалын 2-р тасгийн ахлах эмч Жяан Рунгмэн танилцуулахдаа, одоогийн байдлаар 100 мянга гаруй хүнд зарцуулах иж бүрдэл худалдаж аваад байна. Үүний зэрэгцээ Үхань хотын зарим эмнэлэг шинжилгээний хугацааг аль болохоор богиносгож, шинжилгээний дүн өмнө нь 3-4 өдөрт гардаг байсан бол одоо 1 өдөрт гарах болсон. Түүнчлэн Үхань хотын Шехэ эмнэлэг зэрэг зарим эмнэлгүүд нуклейн хүчил илрүүлэх ажлыг бие даан хийх боломжтой болсон болохоор дээжийг хүлээх хугацааг хэмнэж, үр ашгийг дээшлүүлж чадсан гэжээ.
Хүөшэньшаны эмнэлэг эхний бүлэг өвчтөнийг хүлээн авав
2020-02-05 11:55
Хүөшэньшаны эмнэлэг эхний бүлэг өвчтөнийг хүлээн авав
Найруулагч: БУЯНХИШИГ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
