“Хайр халамжийн 70 тонн хүнсний ногоо” Үхань хотыг чиглэв
2020-02-06 14:37
Сычуань мужийн Наньчүн хотоос “Хайр халамжийн 70 тонн хүнсний ногоо” Үхань хотыг чиглэв.
Жялинжян мөрний хөвөөнд байрлах Сычуань мужийн Наньчүн хотын Жялин дүүргийн нэгэн хүнсний ногооны аж үйлдвэрийн паркад тосгоны иргэд саяхан тариалангийн талбайгаасаа түүж, угааж цэвэрлэсэн шинэ соргог цагаан луувангаа том ачааны машинд ачиж өглөө. Ачааны машинд “Жялин нутгийн луувангаараа Үхань хотын элэг нэгтэй ахан дүүстээ дэм хайрлая”, “Саад бэрхшээлийг хамтдаа даван туулъя” зэрэг бичээсүүдийг өлгөж, Жялин нутгийн ард түмний хүнд сэтгэлийг хүлээсэн 70 тонн цагаан лууванг ачсан машин өдөр шөнөгүй аялахаар Үхань хотыг зорив.




Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
