
16-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Фүшин компани дэлхийн хэмжээнд бараа нийлүүлж, хамгаалалтын 860 мянган хувцас, 1.1 сая амны хаалт, хамгаалалтын 60 мянган нүдний шил зэрэг эмчилгээ хамгаалалтын нийт 2 сая 20 мянган ширхэг барааг Хятад улсад зөөвөрлөн аваачиж, тахлын голомт газарт хүргэжээ. Lenovo групп Хөүшэньшань, Лэйшэньшань хоёр эмнэлэгт хандивласан компьютер, принтерийн нийт 2712 төхөөрөмжийг угсруулж, ашиглалтад оруулсан байна. Хятадын үндэсний шуудангийн агаарын тээвэр бүх талаар сэргэж, тахлын голомт газарт 16 удаагийн нислэгээр 3631 тонн барааг зөөн аваачжээ. Өнөөдрийн байдлаар үйлчилгээний 41 мянган цэг, шуудангийн 30 мянган банк ажлын хэвийн байдалд орсон байна.
Жүньлэбао сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр ажлаа бүх талаар сэргээж, нийгмийн хангамжийг баталгаажуулж байна. 24 цагийн үйлчилгээний шугамыг ажиллуулсан төдийгүй ложистикийн хүчийг бүрдүүлжээ. Тараг, хуурай сүү, савтай сүүний хангалт тогтвортой байна.

Зижэйтяодун компани эмчилгээний авран туслах санг байгуулж, коронавирусийн халдвараар оношлогдсон 1716 эмч, сувилагчид туслалцаа үзүүлж байна.
