solongonews
Биеийн дархлааг сайжруулж, халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд ямар хоол хүнс хэрэглэвэл зүйтэй бэ?
2020-02-21 16:27
Биеийн дархлааг сайжруулж, халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд ямар хоол хүнс хэрэглэвэл зүйтэй бэ?

“COVID-19”-ийн халдвараас сэргийлэхийн тулд аль болох гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй, гэхдээ хоолоо заавал сайн идэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

02-р сарын 12-ны өдөр Төрийн зөвлөлийн нэгдсэн хяналт хамгаалалтын механизмын боловсролын салбарын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилтай холбоотой хэвлэлийн хурлын үеэр Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судлаач Жао Вэньхуа хэлэхдээ: Хүний эрүүл мэндэд шаардлагатай шим тэжээлийг авах нь дархлааг сайжруулж,“COVID-19”-ийн халдварт нэрвэгдэхээс зохих хэмжээнд сэргийлж болох юм. Хүний биед шаардагдах уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, витамин, ус зэрэг шим тэжээлүүд хангалттай байх үед дархлааны эс хамгаас идэвхтэй ажилладаг. Хэрвээ шим тэжээл дутагдах юм бол амархан халдвар авч, эдгэрэх нь удаан байдаг. Шим тэжээл нөхөх нь эрүүл байж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, элдэв өвчнийг ялан давах хамгийн чухал арга юм гэжээ.

Хятадын Эрүүл мэндийн нийгэмлэгийн нийтэлсэн ““COVID-19”-ээс үүдэлтэй халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөвлөлөө”-нд: Өдөр тутмын хоол хүнсэндээ шар буурцаг, өөх багатай мах, загс, сам хорхой, өндөг, шинэ жимс ногоо илүү хэрэглэж, ус, сүү, шингэн цай зэргийг бага багаар байнга ууж, бодисын солилцоог дэмжин, төрөл бүрийн үр тариагаар хийсэн хоол идэх нь дархлааг нэмэгдүүлэхэд тустай юм гэжээ.

Тийнхүү та бүхэнд хүний биеийн дархлааг нэмэгдүүлдэг доорх авран зүйлийн хүнсийг санал болгож байна.

Мөөг

Улаан лууван

Зүгийн бал

Жижиг байцай

Гейцай (Brassica juncea)

Улаан чавга

Чихэрлэг ягаан төмс

Гадил

Хатаасан үзэм

Мөюй (Amorphophallus konjac)

 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл