solongonews
10 мянган юань - Нэгэн ахмад намын гишүүний хайрын сэтгэл
2020-02-27 16:22
10 мянган юань - Нэгэн ахмад намын гишүүний хайрын сэтгэл

Хятад улс  “COVID-19”-ийн халдварыг урьдчилан сэргийлэн хянах ажлыг ойрын хугацаанд маш эрчимтэй явуулж,  намын гишүүн, бизнесмен, малчин тариачид нийгмийн бүхий л давхаргынхан халуун гараа сунган, энэ удаагийн утаагүй дайны ялалтыг олоход хувь нэмрээ оруулж байгаа юм.

Далантай нь Өвөр Монголын Ордос хотын Хангин хошууны Монгол үндэстний дунд сургуулиас тэтгэвэрт гарсан багш, ахмад намын гишүүн болно. Тэрээр 1979 онд ажлын гараагаа эхлүүлж, дөчин хэдэн жил боловсрол сурган хүмүүжлийн салбарт хатуужилтай ажиллан, ардын багшийн ариун дархан үүрэг, намын гишүүний нандин хариуцлагаа биелүүлсэн юм. Мөн тэрээр урьд хожид үлгэр жишээч ангийн багш, Хангин хошууны шилдэг намын гишүүн, Ордос хотын таван сайнтай гэр бүл зэрэг шагнал хөхүүллээр энгэрээ мялаалгаснаар барахгүй эрдмийн оройд гэрэлтсэн шилдэг сурагчдыг хүмүүжүүлж, хамт олныхоо хүндэтгэл бишрэлийг хүлээсээр иржээ.

Хэдэн жилийн өмнө Далантай гуайн бага хүү нь өвчтэй болж мэс засал хийлгэжээ. 2019 онд өөрөө ч хүнд өвчилж, нэлээд их мөнгө зарцуулжээ. Хэдийгээр ийм хэцүү байсан ч тэрээр намын гишүүний хариуцлагатай сэтгэлээр Үхань хотод 10 мянган юань хандивлав. Тэрээр энэхүү өнгө гэрэлт үйл ажиллагаагаараа намын гишүүний  хошууч үйл хэргээ харуулж, харилцан туслалцах уламжлалт ёс суртахууныг нийгэм нийтэд харуулсан байна.

Өнөөг болтол Хангин хошууны Улаан загалмайн нийгэмлэгийн халуун сэтгэлтний хандивласан эд бараа бүтээгдэхүүн болон 1.8 сая гаруй юанийг хүлээн авсан байна. Энэ бүхнийг тэд “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хянах ажлын хэсгийн удирдлагын дагуу тахалтай тэмцэх ажилд зарцуулах юм байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл