solongonews
Японы эрх баригч намууд Хятад улстай хамтран халдвартай тэмцэж байна
2020-02-08 19:36
Японы эрх баригч намууд Хятад улстай хамтран халдвартай тэмцэж байна.

БНХАУ-аас Япон Улсад суугаа элчин сайд Күн Шуань-Ю Элчин Сайдын Яамандаа Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никаи, Цэвэр бодлоготны намын ерөнхий нарийн бичгийн дарга Сайито Тэцү нарыг хүлээн авч уулзав. Японы тал бүх улсын хүчээ дайчлан Хятадын талтай халдварын эсрэг тэмцэхэд бэлэн байна хэмээн тэд илэрхийлжээ.

Тошихиро Никаи: Японы тал Хятад улс шинэ төрлийн коронавирусын халдвар тохиолдсонд эмгэнэл илэрхийлж байна. Хятадын тал халдварт өвчний эсрэг шуурхай тэмцэж байна. Зовох цагт нөхрийн чанар танигддаг хэмээн бид байнга ярьдаг. Японы тал бүх улсын хүчээ дайчлан, бүх хүчин чадлаараа Хятадын талд бүх талын туслалцаа үзүүлэн, Хятадын талтай хамтран халдвараас сэргийлэхэд бэлэн байна. Япон, Хятад хоёр орон нягт хамтран ажиллах юм бол туулахгүй зовлон үгүй гэдэгт итгэж байна. Бид лав халдварын эсрэг тэмцэлд ялалт байгуулах болно гэжээ.

Сайито Тэцү: Цэвэр бодлоготны нам Хятад улсад тохиолдсон халдварт өвчний зовлонд эмгэнэл илэрхийлж байна. Хятадын тал Хятад улсад буй Японы иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, идэвхтэй хүчин чармайлга гаргасанд чин сэтгэлээсээ талархаж байна. Миний бие Тошихиро Никаи даргын саналыг бүрэн дэмжиж байна. Япон, Хятад хоёр орон хамтран ажиллавал халдварт өвчний тархалтыг бүрэн зогсоож, халдварын эсрэг тэмцэлд ялна гэдэгт итгэж байна гэжээ.

Күн Шуань-Ю: Гай гамшиг тохиолдох бүр Хятад, Япон хоёр орон харилцан туслалцаж, зовлон жаргалаа хуваалцаж байдаг. Халдварт өвчин гарснаас хойш Японы засгийн газар болон орон нутгийн захиргаа, эрх баригч нам болон нийгэм нийт хамгийн түрүүнд эмгэнэл илэрхийлэн, маш их хэмжээний тусламжийн эд материал хандивлан, Хятад улс халдварын эсрэг тэмцэхэд бүх талын тусламж үзүүлсэн юм. Бид үүнд баярлаж талархаж буйгаа илэрхийлж байна. Хятадын тал Японы талтай хамтран ажиллаж, хамтдаа бэрхшээлийг даван туулах болно гэжээ.

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл