03-р сарын 04-ний 00:00 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группын "COVID-19"-ийн халдвар авсан хүн 139 нэмэгдэж, 31 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 143 тохиолдлыг шинээр бүртгэв.
Мөн өдөр 2189 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 6584 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 464 хасагдсан байна.
03-р сарын 04-ний 00 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группд эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 25352-д хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 52045-д хүрч, нас барсан хүний тоо 3012-д хүрээд байна.
Хүбэй мужид шинээр 134 өвчтөн нэмэгдэж, 1923 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 31 хүн нас баржээ.
Үүнээс гадна, Хятадын Хонконгт 104, Макаод 10, Хятадын Тайваньд 42 хүн тус тус "COVID-19"-ийн халдвараар оношлогдсон байна.
