Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 146-р хуралдаан 3-ны өдөр Женев дэх ДЭМБ-ын төв байранд боллоо. Энэхүү хурлын үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тань Десай ДЭМБ болон Хятад улсын хоорондох нягт харилцаа, хамтын ажиллагааны нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Хятадын засгийн газар, ард түмний хижгийг арилгах чиглэлээр хийж буй хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр хэлэхдээ, Хятад улсын стратеги нь хүчирхэг төдийгүй үр дүнтэй байна. Одоогийн байдлаар Хятадаас гадуур 23 улсад 146 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь бусадтай харьцуулахад харьцангуй бага байгаа тул хүмүүс сандрах шалтгаан байхгүй гэжээ.
Хуралд оролцсон Германы албаны хүмүүс Хятадын засгийн газрыг цаг тухайд нь шуурхай, нээлттэй, ил тод мэдээлэл солилцох, ДЭМБ-тай нягт хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгааг сайшаав. Швейцарын төлөөлөгч Хятад улсын урьдчилан сэргийлэх, хянах, оношилгоо, эмчилгээний арга хэмжээ нь үлгэр жишээ болж байна, тахал өвчний эсрэг тулалдаанд ялахын тулд Хятадын ард түмэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна гэжээ.
Австрали, Япон, Бразил, Сингапур, Израиль, Чили, Шри Ланка, Нидерланд, Испани, Мьянмар, Египт, Норвеги, Индонез, Канад, Дани, Тайланд, Швед, Монтенегро, Бангладеш гэх мэт улсууд бүгд Хятадын засгийн газраас авч байгаа арга хэмжээний талаар сайшааж байгаагаа илэрхийллээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тархалтыг даван туулахад гар бие оролцохыг уриалав.
