solongonews
Хятад улс дэлхий дахинд маш их хувь нэмэр оруулж байна
2020-03-03 17:08
Хятад улс дэлхий дахинд маш их хувь нэмэр оруулж байна.

  Сүүлийн өдрүүдэд Хятад улс халдварт өвчний эсрэг тэмцэн, дэлхийн олон оронд халдварт өвчнийг сэргийлэх төрөл бүрийн үр ашигтай арга хэмжээ хэрэгжүүлэн, дэлхийн эрүүл мэндийн салбарт хариуцаж байгааг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлсэн байна.

Саудын Арабын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мухаммад:

- Хятад улсын халдварт өвчнийг сэргийлж хяналтдаа авах тухай гаргасан хүчин чармайлтыг Саудын Араб дээд хэмжээнд сайшааж байна. Ялангуяа, Хятад улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоорондын сайн сайхан хамтын ажиллагаа, Хятадын улсын мэдээллийн ил тод байдал болон хэрэгжүүлж байгаа төрөл бүрийн арга хэмжээ нь халдварт өвчнийг сэргийлэн хяналтдаа авахад маш үр ашиг үзүүлсэн байна. Холбогдох судалгаа нь ч дэлхий дахинд ашиг хүртээх болно гэж хэллээ.

- Хятадын Засгийн газрын халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ маш түргэн хэрэглэгдэж, халдварт өвчний дэгдэлтийг үр ашигтай таслан зогсоосон байна. Бусад улс орнууд Хятад улсын туршлагаас суралцах хэрэгтэй гэж Энэтхэгийн Нехру их сургуулийн Зүүн Ази судлалын төвийн дарга Кондараллиээ хэлсэн байна.

АНУ-ын Индиана муж улсын Америк, Хятадын худалдааны нийгэмлэгийн гишүүн, Уул уурхайн компаний захирал Мишел Спенс:

- Манай компани ажлаа эхлүүлсэн аж. 2/3 хувийн ажилчид ажилдаа орсон. Манай компани Хятад улсад маш сайн хамт олонтой ажиллаж байна. Ирээдүйн төлөвлөлтөд ямар ч өөрчлөлт гарахгүй. Хятад улс халдварт өвчнийг таслан зогсоохын төлөө маш их хүчин чармайлт гаргасан. Үүнийг сайшаах ёстой гэсэн байна.

- Хятад улс үйлдвэрлэлээ сэргээж байгаа нь бизнесийн хөгжилд маш их ач холбогдолтой. Энэ нь Хятад болон Өмнөд Африк, тэрчлэн Африк тив хоорондын бизнесийн хамтын ажиллагааг дахин холбох болно. Хятад улс халдварт өвчний дэгдэлтээс болсон муу нөлөөг эртхэн арилгахыг хүсэж байна гэж Өмнөд Африкийн хэвлэлийн группын гүйцэтгэгч захирал Икбал Сервис хэлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл