Гуанжөү хотод анхны гадаадын өвчтөн эдгэрч эмнэлгээс гарав
2020-02-14 20:00
Гуанжөү хотод анхны гадаадын өвчтөн эдгэрч эмнэлгээс гарав.

Хятадад сурч байгаа Пакистаны оюутан Вэй Шин (Хятад нэр) эмчлэгдэн эдгэрч, 02-р сарын 12-нд Гуанжөү хотын 8-р Ардын эмнэлгээс гарав. Энэ нь Гуанжөү хот дахь шинэ төрлийн коронавирусийн халдварын уушгины үрэвслээр оношлогдоод эдгэрсэн анхны гадаадын өвчтөн болно.
Гуандүн мужийн Эрүүл мэндийн хорооны холбогдох ажилтан танилцуулахдаа, өнөөг хүртэл Пакистаны 3 өвчтөнг багтаагаад шинэ төрлийн коронавирусийн халдварын уушгины үрэвслээр оношлогдсон нийт 5 гадаадын өвчтөн Гуандүн мужид эмчлэгдэж эдгэрсэн гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
