solongonews
Улсын болон муж мужийн эм эмнэлгийн баг хамтран ажиллаж байна
2020-02-20 11:49
Үхань хотын Хуажүн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Тунжи эмнэлгийн Жүнфа Шинэчэн эмнэлэгт үндэсний болон мужийн эм эмнэлгийн нийт 18 багийн 2400 эмч сувилагч 18 эмнэлгийн бүсийг хариуцан эмчилж байна.

Хоёрдугаар сарын 19-ний өдрийн 10 цаг хүртэлх байдлаар Жүнфа Шинэчэн эмнэлэгт 1251 хүнд өмчтөнийг эмчилж байгаа бөгөөд 97 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Тунжи эмнэлгийн Жүнфа Шинэчэн эмнэлгийн хижигтэй тэмцэх хүнд өвчтөнийг хүлээн авах эмнэлгийн захирал Хү Жюньбө 19-ний өдөр танилцуулж хэлэхдээ: “Ерөнхийд нь авч хэлбэл, өнөөгийн байдлаар, Тунжи эмнэлэг болон бусад олон эмнэлгийн баг хоорондоо нягт хамтран ажиллаж байна, эдгэрч сайн болж байгаа хүмүүс тасралтгүй нэмэгдэж байна, нас баралт тасралтгүй буурч байгаа бөгөөд хүнд өвчтөний олонх нь биеийн байдал нь сайжирч байна” гэжээ.

Хүбэй мужийн Шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх ажлын 28-р удааны хэвлэлийн бага хуралд Бээжин Их Сургуулийн 3-р эмнэлгийн дэд захирал хадагтай Шэнь Нин танилцуулж хэлэхдээ: хүнд өвчтөнийг авран туслахад нэг талаар шинжлэх ухааны ерөнхийлсөн чанартай эмчилгээ хийхээр барахгүй нөгөө талаар өвчтөнд үе шат хувааж эмчлэх нь эдгээхийг дээшлүүлэх зангалаа болох юм гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : news.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл