ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос 26-ны өдөр Женевт болсон халдварын байдлыг танилцуулах хурлын үеэр хэлэхдээ, дэлхий нийтийн халдварын тархалтын нөхцөл байдалд, вирусийг тогтоон барьж чадна гэсэн эерэг дохио байгаа боловч улс орнууд урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажлыг эрчимжүүлж, халдварын тархалт их цар хэмжээгээр тархахаас зайлсхийхийн тулд шаргуу ажиллах шаардлагатай юм гэжээ.
Тэрээр өвчин хижгээс урьдчилан сэргийлэх ажлаа сайтар хийж, тохиолдлыг эрт илрүүлэх, өвчтөнийг тусгаарлах, өвчтөнтэй ойр байсан хүмүүсийг тодруулах, өндөр чанартай клиникийн тусламж үзүүлэх, эмнэлгийн ажилтнуудын халдвар авахаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн хороололд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зэрэг холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг олон орнуудад хандан уриалав.
Халдварын эсрэг тэмцэлд ДЭМБ-ыг дэмжиж ажилласан улс орнууд Билл, Мелинда Гейтс сан зэрэг байгууллагуудад Тедрос баяр талархал илэрхийлжээ.
