Бельги улсын Зебругге боомтын захиргааны хүндэт дэдзахирал Винсент Де Седелер 07-нд хэлэхдээ, Хятад улс шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг эрс шуурхай, үр дүнтэй арга хэмжээ авснаар илэрхий үр дүнд хүрч, дэлхий нийтийн халдвартай тэмцэх ажилд чухал хувь нэмэр оруулж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар өндөр хариуцлагатай, үр дүнтэй цуврал арга хэмжээ авч халдварын тархалтын замыг зогсоож, цаг тухайд нь тусгаарлан арга хэмжээ авснаар халдварыг үр дүнтэй таслан зогсоож байна. Үүнийг ДЭМБ өндрөөр үнэлж, эдгээр арга хэмжээ нь маш үр дүнтэй үүрэг гүйцэтгэсэн гэсэн. Хятадын Засгийн газар халдварт өвчний мэдээллийг ил тод мэдээлж, дэлхий нийтийн эрүүл мэндийн байгууллагууд халдварын эсрэг вакцин судлахад тус дөхөм үзүүлсэнюм гэжээ.
Зебругге боомт нь Биеьги улсын хоёр дахь том боомт юм. Ойрын жилүүдэд тус боомт нь "Бүс ба зам" санаачилгын хүрээнд ажиллаж, Хятад, Европын худалдааны харилцаа тус боомтыг эрч хүчээр сэлбэсэн юм. Мөн өдөр Винсент Де Седелер Зебругге боомтын захиргааны нэрийн өмнөөс Хятадын COSCO корпорацын буяны санд 5000 евро хандивлан, Хятад улс халдвартай тэмцэхэд мөн бусад арга хэлбэрээр туслалцаа үзүүлэх болно гэдгээ амласан байна.
