
ӨМӨЗО-ы Шинэ короновирусын халдвараас сэргийлэн хянах ажлын удирдах газраас 02 дугаар сарын 01-ний өдөр хэвлэлийн бага хурал хуралдуулсан байна.

Тус хэвлэлийн бага хурлын үеэр ӨМӨЗО-ы Зам тээврийн тэнхимийн дэд дарга Юнь Вэньжин, Ардын агаар аяллын Өвөр Монголын удирдах товчооны намын дэд дарга Хань Сүнтао, Хөххотын Төмөр замын товчооны Хөдөлмөр, эрүүл мэндийн газрын дарга Чү Жицүн нар Өвөр Монголын зам тээврийн тухай иргэдийн анхаарлын төв болсон асуултад хариулсан байна. Мөн шинэ короновирус тархах замыг тасалж, авто замын сүлжээг тасалдахгүйг батлах, яаралтай тээвэрлэлтийг саадгүй нэвтрүүлэх, олон нийтийн ахуй амьдралын эд зүйлийн тээврийн замыг тасалдахгүй байхыг батлахыг баримтална гэж хэлэлцлээ.
