Хятадын эмнэлзүйн судалгаа үр дүн сайтай байна
2020-04-15 15:49
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хамтарсан урьдчилан сэргийлэх, хянах байгууллагаас энэ сарын 14-ний өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэхдээ, Хятадын Шинжлэх ухааны судалгааны баг одоогийн байдлаар эмийн судалгаа, клиник эмчилгээтэй холбоотой нийт 27 судалгааны төслийг хэрэгжүүлээд байгаа бол 10 гаруй үр бүтээл нь эмчилгээний хөтөлбөрт хамрагдан, клиник эмчилгээнд хэрэглэгдэж байна гэжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр
Клиник эмчилгээний шинэ технологийг судлан боловсруулах талд мөн шинэ ахиц гарсан. Шинжлэх ухаан, технологийн яамны Биологийн төвийн орлогч дарга Сүнь Яньрүн хэлэхдээ:
-Үхань хотод үүдэл эсийн эмчилгээ хийлгэсэн 200 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Одоогийн үр дүнгээс харахад “COVID-19”-ийн эмчилгээн дэх үүдэл эсийн хэрэглээ найдвартай байна. Үүний зэрэгцээ эдгэрэх үе шатан дахь цусны сийвэн нь клиник эмчилгээнд тодорхой үр нөлөө үзүүлж байгаа бол одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 2000 гаруй эдгэрэх үе шатны цусны сийвэн цуглуулсан бөгөөд клиник эмчилгээнд ашигласан 700 гаруй тохиолдол бүртгэгдээд байна гэжээ.
Найруулагч: С.У
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
