
03-р сарын 02-ноос 04-ний хооронд ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга, БХАТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Шы Тайфэн Шилийнгол аймагт ажиллан, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил болон эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан байна. Тэрээр:
- Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлыг сайн хийхийн зэрэгцээ аж үйлдвэрийн хөгжлийг дэмжин, байгаль орчны хамгааллын менежментийг бэхжүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын төлөө ажиллах хэрэгтэй гэж онцоллоо.

Хөдөө аж ахуй бол Шилийнгол аймгийн уламжлалт үйлдвэрлэл ба тулгуур салбар юм. Шы Тайфэн орчин үеийн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа юм. Тэрээр мал аж ахуй компани, сүүн бүтээгдэхүүний дэлгүүр, орчин үеийн мал аж ахуй үйлдвэрлэлийн парк, технологийн компани, архи нэрэх үйлдвэр зэрэг газруудтай танилцлаа. Үйлдвэрлэлийг эхлүүлэх, бүтээгдэхүүний судалгаа, боловсруулалт, зах зээлийн борлуулалт, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй ба аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг холбох талаар гүнзгий ойлголттой болсон байна.

Шы Тайфэн:
- Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтаа сайжруулахын зэрэгцээ цаашид үйлдвэрлэлээ үргэлжлүүлж, үйлдвэрлэлээ тогтворжуулж, хаврын газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр хийх ажлуудад анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Хөдөө аж ахуй ба мал аж ахуйн нөөцийн давуу талыг үндэслэн бүтцийг сайжруулж, тэргүүлэх аж ахуйн нэгж, хоршоожлын тэргүүлэх үүргийг бүрэн гүйцэтгэж, эрчимтэй боловсруулах, аж үйлдвэрийн сүлжээг өргөжүүлэх, бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн хөгжлийн чанар, үр ашгийг дээшлүүлж тариачид болон малчинд илүү үр өгөөжтэй болгоно. Зах зээлийн өөрчлөлтөд идэвхтэй дасан зохицох, бүтээгдэхүүний байр суурийг олох, брэндийг бий болгоход анхаарлаа хандуулж, шинэ хэрэглээний загвар бий болгох, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг илүү өндөр түвшинд нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна.


