БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлийн мэдээлж буйгаар 2020 оны 03-р сарын 03-ны өдрийн 0-24 цагийн хооронд 31 муж /Өөртөө засах орон /ӨЗО/, Шууд харьяат хот /ШХХ/ болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвар авсан 119 тохиолдол нэмэгдлээ. Нас барсан өвчтөн 38 /Хүбэй 37,ӨМӨЗО 1/, халдвар авсан сэжигтэй тохиолдол 143 болов гэжээ. Тухайн өдөр эдгэрсэн өвчтөн 2652, оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 6250 хүн эмнэлгийн хяналтаас гарчээ.
2020 оны 03-р сарын 03-ны өдрийн 24 цаг хүртэл БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж буйгаар 31 муж /ӨЗО, Шууд харьяат хот-ШХХ/ болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвараар нийт оношлогдсон 80270 тохиолдол / хүнд өвчтөн 6416/, эдгэрсэн өвчтөн 49856, нас барсан өвчтөн 2981, халдвар авсан сэжигтэй тохиолдол 520 болжээ.
Одоо оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 666397 хүний 36432 нь эмнэлгийн хяналтад байна. Мөн Хонконгт 100 тохиолд эдгэрсэн 37, нас барсан өвчтөн 2, Макаод оношлогдсон 10 тохиолдол эдгэрсэн 9 хүн, Тайваньд оношлогдсон 42 тохиолдол эдгэрсэн 12 хүн, нас барсан 1 өвчтөн бүртгэгджээ.

