
Монголын Алтайн Хүдэр ХХК болон Их говь энержи ХХК-нийн төлөөллүүд 2-р сарын 7-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд зочлон шинэ төрлийн корона вирусийн тархалттай тэмцэхэд туслах үүднээс хандив өргөлөө. Элчин сайд Цай Вэньруй, Улс төрийн зөвлөх Ли Яньжунь нар зочидтой уулзалт хийлээ.
Тус компанийн захирал н.Бат-Эрдэнэ хэлэхдээ Монгол, Хятад хоёр улс нь мөнхийн хөршүүд. Талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нягт бөгөөд манай аж ахуйн нэгж байгууллагууд Хятадын талын аж ахуйн нэгж байгууллагатай нягт хамтран ажилладаг. Хятад улсад шинэ төрлийн корона вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа тархсанд бид ихээхэн сэтгэл зовниж байгаа. Бид сэтгэлээрээ дэм өгөхийг хүсэж Хятадын ард түмэнд дэмжиж буйгаа илэрхийлэхийг хүслээ гэв.
Элчин сайд Цай Вэньруй тэдэнд талархлаа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, "Зовох цагт нөхрийн чанар танигдана" гэж ярьдаг. Тархалт гарснаас хойш Монгол Улсын бизнесийн салбарын хүмүүс олон арга замаар Хятадын талд дэмжлэгээ илэрхийлж хандивын аян өрнүүлээд байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа өндөр түвшинд хүрч хөгжсөнийг, хоёр улсын ард түмний найрамдал чин сэтгэлийнх болохыг итгэж байна. Тархалтын нөхцөл байдал бол түр зуурынх харин найрамдал, хамтын ажиллагаа бол үүрдийнх. Хятадын тал Монголын талтай хамтдаа хичээж, бэрхшээлийг давж хоёр улсын ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна гэлээ.
