solongonews
Үхань хот өөрчлөн байгуулсан 7 “Түр эмнэлэг”-ийг ашиглалтад оруулав
2020-02-13 15:42
Үхань хотын шинэ төрлийн коронавирусын халдвараас хянан сэргийлэх командын газраас 12-ны өдөр мэдээллээ.

Өнөөгийн байдлаар Үхань хот өөрчлөн байгуулсан 7 “Түр эмнэлэг”-ийг ашиглалтад оруулж, шинэ төрлийн коронавирусын халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх 40 гаруй байгууллагатай болсон бөгөөд өвчтөнд онош тогтоох, хүлээн авах хүчин чадал нь үр ашигтай дээшилсэн байна.

Эх сурвалжаас үзвэл өнөөгийн байдлаар Үхань хотын өөрчлөн байгуулсан 7 “Түр эмнэлэг” нийт 4966 эмч сувилагчтай. 02-р сарын 12-ны 07:00 цаг хүртэлх байдлаар нийт 4313 өвчтөнийг хүлээн авч эмчилж байна.

Эх сурвалжаас үзвэл өнөөгийн Үхань хотын олон эмнэлгийн өвчтөний ор 12 мянгад хүрч, эдгээр нь бүгд хүнд өвчтөнийг эмчилж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл