solongonews
03-р сарын 10-ны өдрийн 07:00 цаг хүртэл Өвөр Монголын “COVID-19”-ийн халдварын байдал
2020-03-10 16:11
03-р сарын 10-ны өдрийн 07:00 цаг хүртэл Өвөр Монголын “COVID-19”-ийн халдварын байдлыг танилцуулъя.

2020 оны 03-р сарын 09-ны өдрийн 07:00 цагаас 03-р сарын 10-ны өдрийн 07:00 цаг хүртэл Өвөр Монголын “COVID-19”-ийн халдварын шинээр оношилсон өвчтөний жишээ болон шинээр нэмэгдсэн сэжигтэй өвчтөн нэмж мэдүүлээгүй. Эмнэлгээс гарсан өвчтөн шинээр нэмэгдээгүй.

03-р сарын 10-ны өдрийн 07:00 цаг хүртэл ӨМӨЗО-ы “COVID-19”-ийн халдварын оношилсон өвчтөн нийт 75, одоо эмчлүүлж байгаа оношилсон өвчтөн 4, эмнэлгээс гарсан 70, нас барсан 1, сэжигтэй 1 өвчтөн байна. Үүнд, одоо эмчлүүлж байгаа 4 оношилсон өвчтөн нь:

1. Бугат хотын Түмэд баруун хошуунд 2.

2. Хөх хотын Юй Чуань дүүрэгт 1.

3. Улаанцав хотын Хуа Дэ шианьд 1.

Сэжигтэй өвчтөн 1 (Хөлөнбуйр хотын Мориндаваа дагуур үндэстний өөртөө засах хошуунд 1), өвчтөнийг тогтсон эмнэлэгт тусгаарлан эмчлүүлж байна. Одоо эмнэлгийн ажиглалтад хамрагдаж байгаа 105 хүн байна. Эмнэлгийн ажиглалтаас гаргасан 1 хүн байна.

ӨМӨЗО-ы Нам, Засгийн газар манай орны халдвараас урьдчилан сэргийлэн хянах ажилд ихээхэн хүч тавьж, бүх төрлийн хяналтын ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулалттай уялдуулан эмх цэгцтэй хийж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mgyxw
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл