ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос 07-нд Женевт хэлэхдээ, өдгөө маск зэрэг хувь хүний эрүүл хамгааллын барааны эрэлт огцом нэмэгдэж, олон улсын зах зээлийн эмх дэглэмийг алдагдуулж байна. ДЭМБ энэ талаар холбогдох аж ахуйн нэгжтэй зөвшилцсөн, барааны хуваарилалт илүү шударга байх, ялангуяа хижигтэй тэмцэх өмнө фронтод ажиллаж буй эмч сувилагчийн эрэлт хэрэгцээг голчлон хангахыг хүсэж байна гэжээ.
Хятадын засгийн газрын нийтэлсэн мэдээнд, 05, 06-нд шинээр коронавирусээр өвчилсөн тохиолдол тус тус 3694 болон 3143 илэрсэн нь 04-ний өдрөөс илэрхий буурсан байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос, энэ бол сайн мэдээ юм гэжээ. Тэр хэлэхдээ, Өнгөрсөн хоёр хоногт Хятадын мэдээлсэн шинээр коронавирусээр өвчилсөн тохиолдол багасжээ. Энэ бол сайн мэдээ. Гэвч үүний зэрэгцээ уг вирусээр шинээр өвчлөх хүнийн цаашид дахин нэмэгдэж магадгүй байна. Бүртгэлийн үзүүлэлтийн шугам нь хөрөөний ир шиг хэлбэлзэлтэй байна. ДЭМБ-ын онцгой байдлыг төслийн хариуцлагатан Майкл Райан хэлэхдээ, хижгийн оргил үе хэзээ хүрч ирэхийг одоо төсөөлөхөд арай эрт байна гэжээ.
Олон улсын хамтын нийгэмлэг 675 сая ам.долларын хандив цуглуулж, коронавирустэй тэмцэх төлөвлөө эхлүүлэхийг ДЭМБ уриаллаа. ДЭМБ голцуу коронавирус оношлох чадваргүй улс оронд тархахаас сэтгэл түгшиж байна. Ийм учраас эрүүл мэндийн систем нь тааруухан орнуудад яаралтай дэмжлэг үзүүлэх тулгам шаардлага гарч байна. ДЭМБ-ын шинэ төлийн коронавирусийн болон амьтны халдварт өвчний ажлын үүргийг орлон гүйцэтгэгч Мария Ван Келькхоффер хэлэхдээ, ДЭМБ дэлхийн олон газрын лабораторид хижиг шалгах бэлдмэл илгээж, дэлхийн чанартай оношилгооны системийг бүрдүүлсэн гэжээ.
ДЭМБ олон тивүүдийн лабораторид дэлхийн сүлжээ байгуулсан. Зарим лабораториуд нь коронавирусийг оношлох чадваргүй орнуудад алсаас оношилгоо гаргаж өгөх үйлчилгээ хангахад бэлэн байгаа юм.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос өдгөө маск зэрэг хувь хүний хамгаалалтын бараа таваар дутагдаж буй асуудлыг онцгойлон цохон тэмдэглэлээ. Тэр хэлэхдээ, өдгөө дэлхийн зах зээлийн дэг журам ноцтой алдагдаж байна. Маск зэрэг хувь хүний хамгаалалтын бараа таваарын эрэлт хэрэгцээ ердийн үеэсээ 100 дахин нэмэгдэж, үнэ нь ердийн үеэсээ 20 дахин нэмэгдэж байна. Хувийн эрүүл мэндийн хамгаалалтын барааг хэтрүүлж, зүй зохисгүй хэрэглэснээс болж эрэл хэрэгцээ ч улам цаашид өсөж байна гэжээ.
Хятадын коронавирустэй тэмцэх өмнө фронтод ажиллаж буй хүмүүст их хэмжээний хамгааллын хэрэгсэл дутагдаж байна. Өнөөдөр үдээс хойш би дэлхийн нийтүүлэлтийг сүлжээний үйлдвэрүүд, борлуулагчид, ложистикийн нийлүүлэгчидтэй уулзаж, эдгээр бараа таваарыг хэрэгцээтэй хүн болгонд олгохыг батлахыг шаардлаа. Хувийн хамгаалалтын эд барааны нөөц хязгаартай байна. Бид түүнийг хамгийн хэрэгтэй хүмүүс болон хамгийн хэрэгцээтэй газарт нь хангах өгөхийг батлах хэрэгтэй гэжээ.
Тедрос хэлэхдээ, хамгийн түрүүнд өмнө фронтод ажиллаж буй эмч сувилагчдын хэрэгцээг хангаж, дараа нь өвчтөн болон тэдний асран харгалзагчдад олгох болно. ДЭМБ коронвирусийн халдвар бага улс орон газар нутаг хувийн эрүүл мэндийн хамгаалалтын хэрэгслийг нөөцлөхийг дэмжихгүй. Олон орон болон аж ахуйн нэгжүүд ДЭМБ-тай хамтран ажиллаж, хувийн хамгаалалтын барааг зүй зохистой шударгаар хэрэглэж зах зээлийг дахин тэнцвэржүүлэхийг хүсэж байна гэжээ.
