solongonews
Хүө Шэньшань эмнэлгийн “улаан бүс”-ийн сувилагч Чэнь Яньхүн
2020-03-03 21:04
Хүө Шэньшань эмнэлгийн “улаан бүс”-ийн сувилагч Чэнь Яньхүн

Чэнь Яньхүн Хятадын Сычуаньд нутгийн бүсгүй юм. Халуун тогоо нь Сычуаний орон нутгийн онцлог зууш. Чэнь Яньхүн халуун тогоо идэх дуртай нэгэн. Дуу хоолой нь тод, биеийн өндөр нь 1 метр 60 хүрэхгүй, хүүхэд шиг царайтай цовоо сэргэлэн нэгэн.

Гал мэт цовоо сэргэлэн зантай түүний хочийг “Гал улаан” гэдэг. Тийм ч учраас Чэнь Яньхан өөрийн вичатын нэрээ “Гал улаан хүүхэд” хэмээн нэрлэжээ.

02-р сарын 06-нд энэхүү “Гал улаан хүүхэд” Үхань хотын Хүө Шэньшань эмнэлэгт ирж ажиллажээ. Чэнь Яньхүн армиас Хүбэй мужид туслах эмчилгээний багийн сувилагчаар ажиллаж байна. Өмнөх байгууллагадаа ажиллаж байхдаа сувилагчдын дарга байсан бол харин Үханьд ирснийхээ дараа тэрээр “Улаан бүс”-ийн сувилагч болжээ.

Чэнь Яньхүний зан нь тун сэргэлэн цовоо. Хэдийгээр их завгүй ажиллаж байсан нь түүний инээж хөөрөх нь сонсогдоно. Сэргийлэлтийн хувцас өмссөний дараа ярих аппарат, дулааны хэмжүүрээ авахад амаргүй тул тэрээр жижиг уут оён үүрч, дээр нь “Хүө Шэньшань эмнэлэг”, “Гал улаан хүүхэд” хэмээн бичжээ. Мөн брэндийн тэмдэг зурж, өвчтөний өрөөнүүдээр орж гардаг байна.

Хүө Шэньшань эмнэлэгт Чэнь Яньхүн нэг өвчтөнийг тусгайлан сувилах үүрэгтэй. Чэнь түүнийг Гань авга хэмээн дууддаг Гань авга 66 настай. Тэрээр анх эмнэлэгт ирэхдээ хэд хэдэн удаа CT үзлэг хийлгэсэн бөгөөд хоёр уушгинд нь олон газар шил мэтийн өөрчлөлт гарчээ. Энэ нь шинэ төрлийн коронавирусний уушгины хатгалгааны тахлын хүнд ноцтой байдлын түгээмэл шинж тэмдэг юм. Гань авга сэтгэлдээ эдгэрэх боломжгүй хэмээн бодож, өдөржингөө хоол ундаа идэхгүй, сэтгэлээр унадаг байлаа.

Чэнь Яньхүн тэр үед Гань авгын хэвтэж байгаа тасгийг хариуцах болов. Чэнь өдөр бүр нэг зүйлийг заавал биелүүлнэ. Тэрээр Гань авгын гараас атгаж түүнтэй ярилцана. Гань авгын орны өмнө бөхийж, хоёр гараараа Гань авгын гараас атгаж, “надад итгээрэй” хэмээн дахин давтан хэлнэ. Өдөр бүр энэ үгээ ийм байдлаар байнга хэлдэг байжээ.

Энэ мэтээр 10 гаруй хоног болсны дараа Гань авгын хоолны дуршил нь сайжирч, үг нь ч олшров. Гань авга тремелла шөл уух их дуртайг мэдсэний дараа Чэнь Яньхүн арга бүхнийг олж түүнд авч ирэн өгдөг болов. Нэг удаа тэрээр сэргийлэх хувцсаа сольж, өвчтөний тасагт ирэхдээ Гань авгыг хармагцаа тремелла шөл нь байхгүй байгааг санаж, тэр даруйд нь өвчтөний бүсийн ярих аппаратаар “Би тремеллаа шөлөө гадна орхисон байна” гэв. Их удсангүй нэг ажилтан түүнд авч ирж өгөв.

Ийм цовоо сэргэлэн, үнэнч “Гал улаан хүүхэд”-ийг харахад зөвхөн Гань авга төдийгүй олон олон өвчтөн тун их баяртай байдаг. Түүний тод цовоо дуу сонсогдмогц “Гал улаан хүүхэд” ажилдаа иржээ гэж мэднэ.

Гэтэл 36-р орны Ли эгч Чэньд жаахан дургүйцэх болжээ.

Нэгэн өдрийн үдээс хойш Чэнь Яньхүн хэдэн арван өвчтөнд хоол тарааж өгөн, амьсгаа авах завгүй дахин өвчтөний тасагт ирж, бүгдийнх нь халууныг үзэж байлаа. Ли эгч дургүйцэн “Гал улаан хүүхэд”-ээ чи гар, бүгдээрээ хоолоо идэж дууссаны дараа маскаа зүүгээд дахин орж ир гэв.

Чэнь Яньхүн за хэмээн хариулсан боловч ажлаа зогсоосонгүй дараагийн өвчтөн рүү очжээ.

“Чи зогс” хэмээн Ли эгч дуугаа өндөрдүүлж, Чэний араас очин түүнийг өвчтөний өрөөнөөс түлхэн гаргаж, хаалгыг хаав.

Өвчтөний өрөөний хаалганы гадаа зогсож байхад Чэньд Ли эгч дэргэдэх өвчтөнүүддээ ярьж байх нь сонсогдов. “Бид маск зүүгээгүй үед вирусийг тун амархан тараана. “Гал улаан хүүхэд”-ийг оруулж болохгүй, тэд залуу байна. Халдвар авбал яах юм” гэхэд дэргэдэх хүмүүс нь түүний хэлснийг дэмжиж байлаа.

Хэзээд цовоо сэргэлэн зантай явдаг Чэнь үүнийг сонсоод хамар нь шархирсан байна. “Нүднээс минь нулимс гарах шахсан. Гэтэл сэргийлэх хувцас өмссөн тул уйлж болохгүй, уйлбал нүүрний хамгаалалтад уур болдог. Тэсээд нулимсаа гаргаагүй” хэмээн Чэнь ярилаа.

Үханьд ирэхдээ Чэнь өөрийн аав, ээж, охиндоо хэлээгүй. Гэтэл 7 настай охин нь харин цаг ямагт түүнд сануулж “Ээж, та хэрэв Үханьд очвол надад заавал хэлээрэй, бид очиж чамайг хамгаална” гэж ярьдаг байна.

Би “Гал улаан хүүхэд, дүрэлзэж буй гал мэт. Иймээс вирусний эсрэг тэмцэж байна” гэж байв. Чэнь өмнө нь төрөх тасагт ажиллан, шинэ амь насыг угтан авдаг байсан нэгэн. Харин энэ удаад тэрээр ахмад өвчтөнийг сувилах ажлыг хариуцаж байна. Энэ тасгийн зонхилох өвчтөн нь 60 насыг давсан байдаг бол 80 гарсан өвчтөн ч хэд хэд бий.

Чэнь Яньхүний хувьд яаралтай эмчлэх туслах үйл ажиллагаанд анх удаа оролцож байгаа биш юм. 2008 онд Сычуань мужийн Вэньчуанд газар хөдлөлтийн гамшиг болсны дараа Чэнь эмчилгээний багаа даган гамшгийн байдал хамгийн хүнд ноцтой Бэйчуаньд очин майхны эмнэлэгт хоёр сар гаруй ажилласан юм.

Үханьд анх ирж байсантай харьцуулахад Чэнь 10 гаруй жин турсан байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл