solongonews
Үханий нэгэн тариачин 24 хайрцаг хүнсний ногоог эмчилгээний багт хандивлав
2020-02-11 21:17
Үханий нэгэн тариачин 24 хайрцаг хүнсний ногоог эмчилгээний багт хандивласан байна.

   Үхань хотын Чү эр ван хао буудалд хүйтэн жаварт хацар нүүр нь хайрагдан хөлдөх шахсан нэгэн тариачин 01-р сарын 27-ны өдрийн үдээс хойш иржээ. Түүнийг Чинь гэх бөгөөд 45 настай. Захын дүүргийн энэхүү тариачин эр тус буудалд ирэхийн тулд гурван дугуйт мотоциклоороо 40 километр замыг туулсан байна. Тэрээр Бээжин, Шанхайгаас Үхань хотод тусламж үзүүлэхээр ирсэн эмчилгээний баг тус буудалд байрлаж байгааг сонсоод 24 хайрцаг шинэ соргог хүнсний ногоо авчирч, хүнсний ногоог өөрийн зүгээс үнэ төлбөргүйгээр өгсөн байна. Үнэндээ Үхань хотыг тусгаарласнаас хойш хүнсний ногооны үнэ өсөөд байсан юм.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.solongonews.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл