Хоёрдугаар сарын 24-ний үдээс хойш Хятадын хууль тогтоох байгууллага болох БХАТИХ-ын Байнгын Хороо тогтоол баталж, үндэсний хууль тогтоох хэлбэрээр зэрлэг амьтныг хууль бусаар наймаалцах ажиллагааг бүх талаар хориглож, зэрлэг амьтны махыг дураар идэх муу зуршлыг халж, хууль зөрчсөн холбогдох ажиллагааг хатуу шийтгэх болно. Дээрх хуулийн тогтоол нийтлэгдсэн өдрөөсөө эхлэн хэрэгжинэ.
Тогтоолд тодорхой заахдаа: Зэрлэг ан амьтныг хамгаалах хууль болон бусад холбогдох хуульд агнах, наймаалцах, тээвэрлэх, хоол хүнсэнд хэрэглэхийг хориглосон л бол эрхбиш хатуу хориотой байх болно. Улсын хамгаалалтад байгаа "экологи, шинжлэх ухаан, нийгмийн чухал үнэ цэнэтэй эх хуурайн зэрлэг ан амьтан" болон бусад ан амьтныг хоол хүнсэнд хэрэглэхийг бүх талаар хориглоно, үүнд гаршуулан үржүүлсэн, гаршуулан бордсон эх хуурайн ан амьтан багтаж байна гэжээ.
Уг хуулийн төсөл амьтан ургамлын аюулгүй байдал болон экологийн аюулгүй байдлыг хамгаалахад тустай байж, олон нийтийн эрүүл хамгаалалтын том эрсдэлээс үр ашигтай хамгаалж, ард иргэдийн амь нас эрүүл мэндийн аюулгүй байдлыг үнэнхүү хамгаалж чадах юм.
