Энэ асуудлаар Хятадын Өвчин хижгээс урьдчилан сэргийлж, хяналт тавих төвийн халдварт өвчний судлалын ахлах мэргэжилтэн, судлаач Ү Зүньюй 07-ны өдөр Төрийн зөвлөлийн халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах хамтарсан механизмын талаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, халдвар авах эсэх нь голцуу өвчтөнүүдээс тусгаар байсан эсэх, хамгаалалтын арга хэмжээ авсан эсэхтэй шууд холбоотой юм гэжээ.
Хот орж ажиллах ажилтан буцаж ирэх, ажил албадаа гарах зэрэг аялал, галт тэрэгний өртөө, нисэх онгоцны буудлын аюулгүйн үзлэг шалгалт хийх үед амны хаалтаа түр авах, хүмүүс маш ойр бөөгнөрсөн байдалд халдвар авах эрсдэл байгаа юу гэсэн асуултад Ү Зүньюй хэлэхдээ, эдгээр явцад бусдаас тодорхой хэмжээний зайтай байхыг анхаарах хэрэгтэй, шалгалт үзлэг дуусвал даруйхан амны хаалтаа зүүж байвал ерөнхийдөө халдвар дамжих эрсдэл бага юм гэжээ.
