Баяннуур хот 142 мянган амны хаалт хандивлав
2020-04-14 16:23
Баяннуур хот Монгол Улсад 142 мянган ширхэг амны хаалт хандивлав.
Өвөр Монголын Баяннуур хот Монгол Улсад өдөр тутмын хамгаалалтын амны хаалт хандивлах ёслол 04-р сарын 13-нд Баяннуур хотноо зохион байгуулав. Энэ удаад Баяннуур хотоос Монгол Улсад нийт 142 мянган ширхэг өдөр тутмын хамгаалалтын амны хаалт хандивлажээ. Одоогийн байдлаар амны хаалт Ганцмод хилийн боомтод хүрээд байна.
Үүнээс гадна Израиль улсын Хөдөө аж ахуйн яам, Франц улсын Нээлтийн захиргаа зэрэг Баяннуур хоттой удаан хугацаанд нөхөрсөг хамтын ажиллагаа өрнүүлж буй 5 улсад нийт 3200 ширхэг N95 амны хаалт, 15000 ширхэг нэг удаагийн амны хаалт хандивлажээ.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Баяннуур Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх
