Өвөр Монголын Өөртөө Засах Орон Засгийн газар 01-р сарын 25-ны өдрийн 20:00 цагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засгийн газар нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлагын дагуу 2020 оны 01-р сарын 25-наас эхлэн нийгмийн эрүүл мэндийн томоохон гамшигт үзэгдэлд нэгдүгээр түвшний хариу арга хэмжээ авах ажлыг эхлүүлэв. Үүний зэрэгцээ бүх шатны эрүүл мэндийн газар, эмнэлгийн байгууллагуудад дарга удирдлага 24 цагаар ажил дээр байх хэрэгтэйг байхыг мэдэгдсэн байна. Маргаашнаас эхлэн эрүүл мэндийн байгууллагууд шинэ оны амралт авахаа болих юм байна.

Хэвлэлийн бага хурлаас 2020 оны 01-р сарын 25-ны өдрийг хүртэл Өвөр Монголд шинэ хэлбэрийн коронавирусын халдвар хүртсэн гэж сэжиглэгдсэн 7 тохиолдол нь бүгдээрээ жинхэнэ халдварт хүртсэн нь батлагдаж, тархалт нь Өвөр Монголын 4 аймаг хотод нөлөөлсөн.
