ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос 27-нд Женевт хэлэхдээ, орон нутгийн цагаар 27-ны 06:00 цагийн байдлаар Хятадаас бусад 44 оронд нийт халдвар авсан тохиолдол 3474 хүрч, 54 өвчтөн нас барав. Иран, Итали, БНСУ-д шинэ коронавирусийн халдвар нэлээд хүнд байна. Мөн Бразил, Гүрж, Грек, Хойд Македони, Норвеги, Пакистан, Румын зэрэг 7 оронд коронавирусний халдвар анх бүртгэгдсэн байна гэжээ.
Тедрос: 25, 26-нд хоёр өдөр дараалан Хятадаас бусад оронд бүртгэгдсэн коронавирусний халдварын шинэ тохиолдол нь Хятад улс дахь халдвар авсан тохиолдлоос давж, Хятадаас бусад бүсэд байдал хүнд болоод байна, халдвартай тэмцэх зангилаа үед улс орнууд шуурхай арга хэмжээ авахыг санаачилж байна. Шинэ төрлийн коронавирус нь ханиад томуу биш, зөв арга хэмжээ авч чадвал халдвараас урьдчилан сэргийлж чаддагийг Хятадын туршлага харуулж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, шинэ төрлийн коронавируст улс орны хязгаар, үндэстэн угсаа гэж ялгадаггүй, мөн улс орны ДНБ буюу хөгжлийн түвшинтэй холбоогүй юм. Улс орон болгон эртхэн халдвараас урьдчилан сэргийлж, өвчтөнөө тусгаарлан, чанартай эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлэн, халдварын эмнэлэг, хороолол дахь тархалтыг таслан зогсоох шаардлагатай юм гэжээ.
Одоохондоо дэлхийн 30-40 орон шинэ коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй байна гэж ДЭМБ төсөөлж байна. ДЭМБ-аас вирусийг хэмжих төхөөрөмжийг 57 оронд хүргүүлж, интернетээр сургалт явуулж байна.
Тухайн орон нутгийн цагаар 28-ны 08:00 цагт Японд шинэ коронавирусний халдвар авсан тоо 919 болов. Орон нутгийн цагаар 27-ны орой Италид бүртгэгдсэн тохиолдлын тоо 650 болж, 24 цагийн хороонд 250 шинэ тохиолдол нэмэгдэж, 17 хүн нас барж, 45 өвчтөн эдгэрсэн байна. Орон нутгийн цагаар БНСУ-д шинээр нэмэгдсэн өвчний тохиолдол 256 болж, нийт халдвар авсан хүний тоо 2022 хүрээд байна.
Ираны мэдээллийн агентлаг болон Ираны сурагчдын агентлагийн мэдээлснээр, 27-нд тус улсад шинээр нэмэгдсэн тохиолдол 25 хүрчээ. Одоогийн байдлаар, Иранд 270 шинэ тохиолдол бүртгэгдэж, тэдний 26 өвчтөн нас барав гэжээ. Мөн Ираны хэвлэл мэдээллийн мэдээлснээр, Орон нутгийн цагаар 27-нд Ираны эмэгтэйчүүд, гэр бүлийн үйл хэрэг хариуцсан дэд ерөнхийлөгч Масумех Эбтекар шинэ төрлийн коронавирусний халдвар авсан. Мөн Ираны Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи, парламентын албан хаагч Мужтаба Зулноур нарын хүмүүс шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан гэж мэдээлжээ.
27-ны байдлаар Германд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол 48, Францад 38, Швейцарт 6, Австрид 3 тохиолдол бүртгэгдэж, Хорватад 3 тохиолдол бүртгэгдэж, 131 дээжийг шинжилгээнд өгчээ. Иракт нийт бүртгэгдсэн тохиолдол 7, Аманд 6, Ливанд 3, Малайзад 23, Канадад 13 болоод байна.
Үүнээс гадна Хойд Ирланд, Нидерланд, Румын улсад анхны шинэ төрлийн коронавирусний тохиолдол илэрсэн байна.
